Ян Ян компани ядуурлыг бууруулах хүрээнд идэвхтэй ажиллаж байна
Хятад улсын ядуурлаас ангижруулах ажлын гайхалтай ололт амжилтуудыг дурдахад хувийн эзэмшлийн аж ахуйн нэгжүүдийн оролцоо, хувь нэмрийг эрхбиш үнэлэх ёстой. Ялангуяа, аж үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулах тал дээр компани, аж ахуйн нэгжүүд үл ойшоож болшгүй үйл хэргийг гүйцэтгэсэн. Эдгээрийн нэгэн жишээ болсон Өвөр Монголын Ян Ян мал ахуйн ХХК-ийг та бүхэндээ танилцуулахад таатай байна.
- Сайн байна уу? Та компанийнхаа ядуурлыг бууруулах ажлын талаар бидэнд танилцуулна уу?
- Манай компани ядуурлыг оновчтойгоор бууруулах төрийн бодлогын зорилго зорилтыг идэвхтэй суралцаж, олон төрлийн бодлого, аж үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулах шинэ загваруудыг хэрэгжүүлснээр нийтдээ 19.2 сая юаний хөрөнгө оруулалт хийсэн. Үүнд, 2016 оноос 2018 онуудад нийт 12.8 сая юань, 2019 онд 5.6 сая, 2020 оны эхний хагаст 8000 мянган юань тус тус зарцуулаад байна. Эдгээр санхүүжилтээр дамжуулан Сөнид Баруун хошууны 2170 өрхийн малчдын орлогыг нэмэгдүүлэн, бүртгүүлсэн 735 өрхийг ядуурлаас ангижруулсан. Ядуурлыг бууруулах ажил дахь энэхүү хувь нэмрийг үнэлж ӨМӨЗО-ы Ядуурлыг бууруулах албанаас манай компанид “Өвөр Монголын ядуурлыг бууруулах ажил дахь тэргүүлэх шилдэг аж ахуйн нэгж”-ийн өргөмжлөл олгосон төдийгүй Төрийн зөвлөлийн Ядуурлыг бууруулах албан болон Хятад улсын Аж үйлдвэр, худалдааны холбооноос “Хятадын түмэн аж ахуйн нэгжээр түмэн тосгоныг тусалж, ядуурлыг оновчтойгоор бууруулах үйл ажиллагаа дундах хувийн эзэмшлийн шилдэг аж ахуйн нэгж” хэмээх нэр хүндтэй болсон байна.
Ян Ян компаний ТУЗ-ийн дарга Жөү Юн
- Ядуурлыг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлсэн бодлогын тухайд?
- Нэг, Нам засгийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу манай компани нь “Ядуурлаас ангижруулах ажлын удирдах төв”-ийг байгуулж, аж ахуйн нэгжээр ядуурлыг бууруулах ажлыг хөдөө орон нутагт оруулсан. Хоёр, Малчидтай захиалгын гэрээ байгуулж, нийт 2170 өрхийн орлогыг баталгаажуулсан. Гурав, Мал худалдан авах үнээ тогтвортой өсгөж, малчдын орлогын нэмэгдлийг баталгаажуулсан. Тодруулбал, сөнид хонийг худалдаж авах үнэ 2015 онд кг бүрдээ 28 юань байсан бол 2019 он болоход кг бүрд 70 юань болгон өсгөж, улмаар малчдын орлогыг нэмэгдүүлсэн төдийгүй компанийн удирдах үйл хэргийг бадруулж чадсан. Дөрөв, Ядуурлыг бууруулах шинэлэг арга барилуудыг хэрэгжүүлж, ядуу өрхүүдийн эдийн засгийн орлогыг нэмэгдүүлсэн. Жишээ нь ашиг орлогоосоо малчдад хувь хүртээх, гангийн гамшгийн эсрэг тусламж үзүүлэх, зээл олгож ядуурлыг бууруулах, брэндээр ядуурлыг бууруулах, борлуулалтаар ядуурлыг бууруулах зэрэг арга бодлогыг хэрэгжүүлсэн. Тав, Манай компани нь мөн гангийн гамшигт тусламж үзүүлэх, ядуу өрхүүдэд хандив өргөх, сурагчдад эд материал хандивлах зэрэг нийгмийн буяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, жил бүр намын гишүүн, албан тушаалтнуудаа томилон хөдөө орон нутгийн ядуу айлуудаар явуулан, малчдын үйлдвэрлэл амьдралын бодитой нөхцөл байдалтай танилцаж, бүртгүүлсэн ядуу иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, цэргээс халагдан хүмүүст ажлын байр ханган, ажлын байрны хангамжийг тогтвортой байлгах, өргөжүүлэх ажилд идэвхтэй хувь нэмэр оруулсан.
- Цаг зав гаргаж ярилцлага өгсөн танд баярлалаа.
Ян Ян мал аж ахуйн ХХК-ийн танилцуулга:
Тус компани нь 2013 онд байгуулагдсан бөгөөд 60 мянган ам метр талбайг хамарна. Улсын өндөр технологийн үйлдвэр, ӨМӨЗО дахь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тэргүүлэгч аж ахуйн нэгж, ӨЗО-ы мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэлхээг хянах мэдээллийн платформын туршилтын нэгж, ӨЗО-ы ядуурлыг бууруулах тэргүүлэгч компани, ӨЗО-ы A төрлийн нядалгаа, боловсруулах үйлдвэрийн компани, компанийн үйлдвэрлэсэн “Жи Ян Ян” цуврал бүтээгдэхүүн нь “Өвөр Монголын нэртэй брэнд бүтээгдэхүүн”, “Өвөр Монголын хөдөө аж ахуйн шилдэг бүтээгдэхүүн”-ээр тус тус үнэлэгдэв.
Ян Ян компани нь HACCP ба ISO9001 гэрчилгээ, органик бүтээгдэхүүний гэрчилгээг авсан бөгөөд Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газраас батлагдсан Сөнид хонины махны “Улсын газарзүйн шинж тэмдгийг хамгаалах бүтээгдэхүүн” үйлдвэрлэх аж ахуйн нэгж болон худалдааны ерөнхий товчоо болохыг баталсан. Мөн Шилийнгол аймгийн Махны холбооноос зөвшөөрсөн “Шилийнголын хонины мах” газар зүйн төлөөлөх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх аж ахуйн нэгж болжээ.
Компаний үйлдвэрлэлийн шугам нь Шинэ Зеландын нядалгааны дэвшсэн аргыг нэвтрүүлж, тоног төхөөрөмж нь дотоодын дэвшилтэт түвшинд хүрсэн бол гол хэрэгслүүд нь импортын тоног төхөөрөмж юм. Гол удирдлага нь Сөнид нутгийн хонь, үхрийн хөлдөөсөн мах, хонины чанасан махны бүтээгдэхүүн гэх мэт байдаг.
Бүтээгдэхүүний борлуулалт нь голчлон Хятадын зүүн, дунд өмнө хэсгийн том дунд хотуудаар зарагддаг. 2015 оноос хойш тус компани малчдад мал аж ахуйгаа жигд хөгжүүлэхэд нь туслах зорилгоор малчидтай ашиг сонирхлын холболтын механизмыг бий болгосон. 2016 онд үйлдвэрлэлийн хэмжээ 110 сая юаньд хүрч 200 гаруй хүнийг ажлын байраар хангасан байна. 2017 онд 110 мянган толгой мал, түүний дотор өвлийн хурга 42 мянган толгойг боловсруулж, үйлдвэрлэлийн хэмжээ нь 150 сая юаньд хүрсэн байна.
URL: