“Слэм Данк”-ын тэмцээн сэтгэл хөдөлгөсөнгүй
Энэ жилийн “Бүх оддын тоглолт”- ын цагираган дээрээс довтлох тэмцээн урд жилүүдийнхийг бодвол өрсөлдөөн багатай болсон. Өнгөрсөн жилийн аварга Б.Гриффин, “Хаан Жеймс” буюу Леброн Жеймс нарын шилдгүүдийг оролцох боловуу гэсэн үзэгчдийн хүсэл талаар болов. Хоёр жил дараалан “Слэм данк”-ын тэмцээнд урьсан ч оролцохгүй байгааг бодоход Леброн Жеймс өөртөө нэг л итгэлгүй байх шиг санагдсан.
Харин өнгөрсөн жилийн аваргын хувьд ирэх жил заавал оролцож дахин аваргална гэсэн амлалт өгсөн юм. Дан залуу тоглогчид өрсөлдсөн энэ жилийн тэмцээнд “Юта Жазз” багийн довтлогч Жереми Эванс үзэгчдийн санал асуулгын 70 гаруй хувийг авснаар түрүүлсэн. Энэ удаагийн “Слэм данк”-ын тэмцээнд “Хьюстен”-ий Ч.Баденжер, “Индиана”-гийн П.Жорж, “Миннесота”- гийн Д.Виллиамс нар оролцсон юм.
Р.Гоо
Эх сурвалж : “Unen.mn”
URL: