Грек европын бүсэд үлдэнэ
Грек улс сонголтоо хэдийнэ хийсэн бөгөөд еврогийн бүсэд үлдэх болно гэж тус улсын ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Гикас Хардувелис мэдэгджээ.
«Грек улс еврогийн бүсээс гарах нь инфляцийг өсгөж, цалин хөлс буурах, үйлдвэр, пүүсүүд дампуурахад хүргэхээс гадна үл хөдлөх хөрөнгийн зах зээл уналтад орох болно. Бидний зорилго бол улс орноо сэргээн босгох явдал юм. Еврогийн бүсээс гарах нь стратегийн хувьд ялагдалд хүргэнэ» гэж тэрбээр онцлон дурдсан байна.
Ийнхүү зөвлөх Г.Хардуверис Грекийг еврогийн бүсээс гарах талаарх Германы Дотоод хэргийн сайд Ханс Петер Фридрихийн «Шпигель» сэтгүүлд нийтлэгдсэн мэдэгдэлд хариу өгчээ. «Грек улс еврогийн бүсээс гарвал эдийн засгаа сэргээн босгох боломж харьцангуй өндөр байгаа» гэж Фридрих хэлсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ”
URL: