Рагу: Ука бол Монголын Лэди Гага
Энэ үгийг “ Pro sound “ студийн дууны инженер Рагу хэлсэн юм. Монголын рок попын бүх акулуудын судсыг барьсан
энэ эрийн санаанд таарах зүйл үнэндээ тун бага.
“Universy best song“-ийн шүүгчээр 2 жил ажилласан Рагу саяхан “Киви” хамтлагийн гишүүн Укагийн бие даасан анхны цомогийн нээлтийн үеэр Укаг ийн магтлаа. Тийм экспортонд гаргахад бэлэн болсон гэх аж.
Монголын номер нэг дуугаралттай хэмээн магтагдсан энэ цомгийн хувьд анх удаагаа гадаадын уран бүтээлчид гүйцэтгэлийн ажлыг хийжээ. 12 дуутай Укагийн цомог ихээхэн гүйлгээ борлуулалт сайтай байгаа гэнэ.
Энэ мэтчлэн гадаадынхан төдийгүй эх орондоо гайхагдах болсон Укаг Рагу Монголын Лэди Гага хэмээн нэрлэх болжээ.
Тэгэхээр Монгол Лэди Гагагийн тоглолт ирэх 12 дугаар сард зохион байгуулагдах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Түүнчлэн тун удахгүй “Киви” хамтлагийнхан хамтарсан уран бүтээлийн ажилдаа орохоор хөдөлмөрлөж байгаа аж.
URL: