ЖИРГЭЭ: За ёстой бүр уур хүрээд бичмээр санагдлаа
Би саяхан Өргөө амаржих газар буюу 1-ээр төрхөд төрсөн. Энэ удаа улсын эмнэлэгт төрөх шийдвэрээ би өөрөө гаргасан. Эээ бурхан багш, Гэгээн Мария, Аллах тэнгэр минь Төрөх тасгийн энэ өрөөг нь л харчих. Эмчилгээний өрөөнөөс бууж ирээд энэ өрөөнд ороод шууд шоконд ороод сэтгэлээр унаад уйлсан. Би үнэхээр ийм байдаг гэж төсөөлөөчгүй. Эхний төрөлт дээрээ Гурван гал эмнэлэгт тав тухтай орчинд нөхөртэйгөө хамт хэвтээд, хамт төрөөд, 3лаа болоод гарсан. Үнэхээр тайван амгалан төрсөн учраас улсын эмнэлгийн энэ өрөөг хараад юун төрөх шууд гараад зугтаамаар санагдсан. Юун амгалан тайван төрөх. Төрөх болоогүй ч хажууд хүн орилж хашгирах, уйлах дуунд нь улам стрессдсэн. Надтай орсон ээжүүд ихэнх нь анхны төрөгчид байсан бас л шууд шоконд орсон. Яг л шорон шиг, хүний наймаа, морг, эд эрхтэний нядалгааны газар шиг санагдаж цочролд орсон. Ийм газар энэ ихэс дээдсүүдийн эхнэрүүд, охидууд, бэрүүд төрж үзээгүй байх. Төрөх ч үгүй байх. Төрөх өрөө, үзлэгийн өрөөнүүд ч гэсэн үнэн аймшигтай байсан. Би энд эмч нарыг огт дурдаагүй шүү. Үнэхээр маш их ачаалалтай, дуу дуугаа авалцаад л төрдөг юм байна лээ. Эмч эх баригчид маань бол үнэхээр чадвартай, сэтгэлтэй байсан. Тийм ч учраас учирлаад хэлхэд ганцаараа хэвтээд, тэндээ төрдөг арай дээр өрөөнд шилжиж орсон. Манай даа л вип өрөө шүү гэсэн тийм ч байсан. За дараа нь төрсний дараах тасагруу шилжсээн. Миний араас төрөөд гарч ирсэн ээжүүдэд сул ор байхгүй сувилагчийн постний хажуудах хүлээлгийн буйдан дээр хүүхэдтэйгээ хэвтээд ор гархыг хүлээж байсан
Ийм ачаалалтай орчинд эх хүүхдээ төрүүлж байгаа газарт ямар юмных нь тусгаарлах өрөө байхав дээ хаанаа гаргах юм, гаргах сул өрөө тэнд байхгүй.
Ийм байхад яагаад тэнд төрсөн ээжүүд юу ч дуугардаггүйг би ойлгоогүй. Амжилтанд хүрхээрээ энэ тасгийг сайхан тохижуулж өгнө дөө гэж өөртөө амлаад гарсан. Гэхдээ улсын хийх ёстой ажлыг яагаад ард иргэд нь хийдэг юм бэ? Яагаад төр засаг нь хийх ёстойгоо хийхгүй, жүжигчин Ундармаа ч юм уу, өөр хэн нэг нь хувийн хөрөнгөөрөө засаж сайжруулах гээд гүйж байдаг юм. йАвилга, хээл хахууль нь цэцэглэчихсэн, өөрсдийх нь хөрөнгө оролгын мэдүүлэг нь жил жилээр, хэдэн тэрбумаар өсөөд л. Ард түмэнтэйгээ яг мал шиг харьцаж, мал шиг амьдруулаад л. Би энэ постыг хүрэх газар нь хүртэл шейр хийгээсэй гэж хүсэж байна. Эр нөхрүүд ч ямар байдгыг хараг.
Монгол хүн эх орондоо сайхан амьдрах эрхтэй.
Номин гэдэг залуухан ээж ингэж бичжээ.
Энэ нээрээ шорон уу??!! ЭМ-ийн салбарт маш том реформ хэрэгтэй болсныг энэ мэт үйл явдлууд харуулсаар. Бид хэсэг шуугиж бгаад орхисоор… Яах ёстой вэ?
ЭХ СУРВАЛЖ: Darya Urnaa цахим хаяг
URL: