Эх, нярай хоёр ямар нэг өвчтэй болвол хэн хариуцлага хүлээх вэ

140097943_4237098519652999_5377878353769144925_n

Өнгөрсөн шөнө дөнгөж төрсөн нялх биетэй эхийг дүн өвлийн хүйтэнд дулаан хувцасгүй “Өргөө” амаржих газраас ХӨСҮТ-рүү зөөвөрлөсөн. Тухайн ээж нь өчигдөр өглөө буюу 2020 оны нэгдүгээр сарын 19-нд өглөөний 07 цагт амаржсан байна. Эл үйл явдал олон нийтийн дургүйцлийг хүргэж цахим ертөнцөөр УОК-ындарга Я.Содбаатар, ЭМЯ-нысайд Т.Мөнхсайхан нарыг огцрохыг шаардаж эхлээд байна.

Тэрээр хэдий үүрэг хариуцлага нь ч гэлээ хүн чанаргүй хандаж төрөөд удаагүй нярай хүүхэдтэй эхийг халаттай, углааштай, аманд нь дэр барьсан байдалтай эмнэлгээс аваад гарч явсан нь олон нийтийг эмзэглүүлээд байгаа юм.

Учир нь төрсний дараа гам алдвал сав хөөрөх, хөхний сүү татрах гэх мэт олон өвчний суурь болдог. Цаашлаад хууч өвчтэй болох эрсдэл ч бий. Эрүүл мэндийн байгууллагад ажилладаг ХӨСҮТ-ийнхэн энийг мэдэх л байлтай. Зөвхөн эмнэлгээс гараад машинд суух хүртэл ч биш, түргэн тусламжийн хүйтэн машинд, хүйтэн сандал дээр суугаад ХӨСҮТ хүртэл хэр их даарсан бол гэх асуудлууд ч бий. Хэрэв эх, нярай хоёр ямар нэг өвчтэй болвол хэн хариуцлага хүлээх вэ. Энэ мэт сэтгэл эмзэглэмээр үйл явдлыг харахад манайханд хүн хүнээ хайрлах нинжин сэтгэл л дутуу байх шиг. Эдгээр харгис хэрцгий үйлдлүүдийг удаа дараа тэвчин суусан иргэд ч тэвчээр алдарч тэмцэхээ илэрхийлээд буй аж.


URL: