ЭМЯ-ны сайд Мөнхсайхан өргөө амаржих газар болон НЭМГ-ын дарга нарыг ажлаас чөлөөлөхийг хүслээ

3565

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 1-р сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 02.00 цагт шуурхай хурал зарлаж, Нэгдүгээр амаржих газарт өчигдөр өглөө төрсөн эхийг орой нь  ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ гэрийн шаахай, халаадтай нь машинд суулгасан асуудалд хариуцлага тооцох талаар хэлэлцжээ. Шуурхай хуралд НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, Нэгдүгээр амаржих газрын дарга А.Дүүрэнбилэг, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Нямхүү болон албаны бусад хүмүүс онлайнаар оролцсон байна.

Дөнгөж төрсөн нялх эхийг зөөвөрлөхдөө хүнлэг бус хандсан асуудлаар холбогдох албаныхнаас мэдээлэл авсны дараа харьяаллын дагуу Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазараас Нэгдүгээр амаржих газрын дарга А.Дүүрэнбилэг, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нарыг ажлаас чөлөөлөх хариуцлага тооцохыг хүсэж, албан тоот илгээжээ. Нийслэлийн төрөх эмнэлгүүдийг Нийслэлийн эрүүл мэндийн газар удирдлагаар хангадаг учир харьяаллын дагуу хариуцлага хүлээлгэх асуудлыг хотын дарга шийдэх юм.

Харин ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүд хуулийн дагуу цалингийн тодорхой хувиар торгох арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

 140097943_4237098519652999_5377878353769144925_n

 


URL: