КОРАН СУДАР БА ХҮМҮҮС

Афганистаны Баграм дахь Америкийн цэргийн баазад коран болон бусад лалын шашны судрыг шатаасан нь том хэмжээний үймээн дэгдэ­хэд хүргэсэн билээ. Ариун судрыг нь шатаа­сан тухай мэдээлэл афганчуудын дунд  түргэн хугацаанд тархаж мягмар гариг гэхэд эсэр­гүүцлээ илэр­хий­лэн хэдэн мянган хүн гудамжинд гарсан байна. Тэдний уур хилэнг хэт даврагч үзэлтнүүд улам бүр дэвэргэж, гадаадынхны эсрэг ариун дайн эхлүүлэхийг уриалсан юм. Уур хилэндээ автсан хүмүүс Кэмп-Феникс бааз руу дайр­сан ч нисдэг тэрэгнээс анхааруулах пуужин харваж тэднийг зогсоожээ. Хам­гийн аймшигтай нь гэвэл Кабул дахь Афган цагдаа нар эсэргүүцлээ илэрхийлж буй хүмүү­сийг дэмжиж бай­гаад оршино. “Афганчууд бо­лон дэлхийн бүх лалын шашинт­нууд гадаадуудын эсрэг босох ёстой. Бид үүнийг тэвчиж чадахгүй нь” гэж нэгэн цагдаа ярьжээ.

Болж байгаа үйл явдлаас талибанчууд аль болох ашиг олж авахыг эрмэлзэж байгаа нь ойлгомжтой. “Зэр зэвсгээ барин гадаадын тү­рэм­гийлэгчдийн эсрэг тэмцэж, шашны болон үндэсний үүр­гээ биелүүлэх ёстой гэдгийг Афганистаны лалын Эмират бүх залуучуудыг уриалж бай­на” гэж алан хядагчид өөрс­дийн вэбсайт дээрээ бичсэн байгаа юм. “Тали­бан”-тай хийх гэрээ хэлэлцээний та­лаар мартаж болох хэм­жээнд өнөөдрийн энэ эсэргүүцэл хүргэжээ. Хэрэв талибанчууд хэ­лэл­цээр эх­лүү­лэх юм бол тэднийг дэм­жигчид ойлгохгүй. Тиймээс л байдлыг намжааж, 2014 он гэхэд АНУ цэргээ гаргахыг хүлээж байгаад засгийн эр­хийг гартаа оруулах нь тэдэнд илүү ашигтай. Харин америк­чуудад байдал тун хүндхэн тусч байна. Ихэнх америкчууд афган­чууд юундаа тэгтлээ сүр­жигнээд байгааг ойлгохгүй байна. АНУ-ын цэргүүд амь үрэгдсэн талибанчуудын цог­цос руу морь харахад ба­рууны хэвлэлд л зөвхөн шуугиж байсан. Афганчууд харьцангуй тайван хүлээж авсан.  Гэтэл энэ удаа асуудал хүндээ биш, судар бичигт байгаад байдаг. Гэтэл ийм асуудал болчихдог юм. Тэгэх тусмаа уг судруудыг үнэхээр ашиглах арга­гүй болсон учир устгалд оруула­хаас өөр арга бай­гаа­гүй. Яг энд л хоёр соёлын хоорондын зөрчил илэрч байна. Барууны орнуудад ихэнх иргэд нь шашинд тө­дийлөн гүн итгэж шүтээд байдаггүй. Гэтэл лалын ша­шинтнууд тэр дундаа афган­чуу­дын хувьд энэ нь амьд­ралынх нь салш­гүй нэгэн хэсэг, утга учир нь юм. Тий­мээс шашны гол болсон суд­рыг шатаасан явдал илүү ноцтой гэмт хэрэг болон хувирч байна. Коран судар нь бусад номын нэгэн адил муудаж болно. Гэхдээ хог дээр хаяад байдаг зүйл яавч биш. Уст­галд орууллаа гэхэд ядаж зохих зан үйлийг заавал хийж гүйцэтгэх учиртай баймаар. Үгүй ядаж зохих ном уншиж, мулла нарыг нь байлцуулсан бол аф­ганчууд тэгтлээ их үймээн дэгдээхгүй байсан биз. Харин америкчууд болон бусад гадаа­дынхан үүнийг ойлготол нэлээд цаг хугацаа өнгө­рөх бөгөөд тэр хүртэл түүх дахин дахин давтагдах нь гарцаагүй. АНУ-ын Ерөнхийлөгч Ба­рак Обама Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзайд захидал илгээж уучлалт хү­сээд: “Ийм хэрэг дахин гара­хаас урьдчилан сэргийлсэн бүхий л арга хэмжээг авах болно” хэмээн бичжээ. Олон түвшинд хэд хэдэн уучлалт хүссэн илгээмж илгээсэн хэ­дий ч байдлыг намжааж ча­дахгүй байна. “Шашны мате­риалтай хэрхэн харьцах та­лаар зохих зааварчилгаа өг­нө” хэмээн Афганистан дахь олон улсын цэргийн команд­лагчдын нэг болох генерал Аллен амлажээ. Үүн­тэй зэрэг­цэн Коран судар бичиг яаж яваад хогон дотор орсныг цэргийнхэн шалгаж эхлээд байна. Сүүлийн үеийн мэ­дээгээр Афга­нис­танд Коран судрыг шатаас­наас үүдэн 30 хүн амь үрэг­дээд байгаа бол 200 хүн шархаджээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР


URL:

Сэтгэгдэл бичих