Н.ЭНХБАЯР, С.БАЯР, Д.ЛЇНДЭЭЖАНЦАН, Ц.МЄНХ-ОРГИЛ…
2008 оны УИХ-ын сонгуулийн vр дvнг эсэргvvцсэн жагсаалын vеэр олон хvн бэртэж, гэмтэн, таван хvн амь насаа алдаж, олон гэр бvл хохирч vлдсэн. Таван хvний амь насыг хэн хєнєєв, буудах тушаал хэн єгсєн бэ гэдгийг хайсаар хэдэн жилийг vдлээ. Эцэст нь таван хvний амь насыг хохироосон хэрэгт тухайн vеийн ЦЕГ-ын даргын vvрэг гvйцэтгэгч асан хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын даргын vvрэг гvйцэтгэгч Д.Зоригт, Эргvvл хамгаалтын газрын дарга асан, хурандаа Ш.Батсvх, Хэв журмын газрын дарга асан дэд хурандаа Н.Ганбаатар нарыг буруутгаж буй. Олон жил хvлээгдсэн эл хэргийн шvvх хурал єчигдєр 14:01 цагт Сvхбаатар дvvргийн шvvхэд болсон юм. Шvvх хурал эхлэхийн ємнє “Цагдаагийн ар гэрийн холбоо” Тєрийн бус байгууллагынхан, шvvгдэгчдийн ар гэр, цагдаагийн байгууллагад ажиллаж байсан єндєр настнууд ч ирсэн байлаа.
Шvvх хурлыг Сvхбаатар дvvргийн шvvгч Ч.Хосбаяр даргалж, шvvгчээр Ч.Алдар, С.Оюунчимэг нар оролцов.
Харин улсын яллагчаар С.Хишигжаргал, ємгєєлєгчєєр О.Алтангэрэл, Ц.Итгэл, Д.Оросоо, Д.Эрдэнэтунгалаг, Ч.Єлзийсайхан нар шvvх хуралд ирсэн байв. Шvvх хурал хэдийгээр нээлттэй явах ёстой ч улсын нууцтай холбоотой зvйл яригдаж болзошгvй хэмээн хаалттай хуралдсан юм. Шvvх хурал болж байхад тэнд жагссан хvмvvсийн дунд эл хурал хойшлох байх гэсэн таамаг ам дамжин яригдаж байлаа. “Цагдаагийн дарга нар буруугvй, цагдаа бол цэрэг биш, шударга байцгаая” гэх уриа лоозон барьсан хvмvvс цагдаагийнхныг буруутгаж буйг эсэргvvцэв. Харин нєгєє талаас “Таван хvний амь насыг хєнєєсєн гэмт хэрэгтнvvд бол цагдаагийнхан мєн” гэх хэсэг хvн ч байсан юм.
Шvvх хурал 30 орчим минутын дараа шvvгдэгчийн ємгєєлєгчдийн “Шvvх хуралд тухайн vеийн Їндэсний аюулгvй байдлын зєвлєлийн дарга нарыг гэрчээр оролцуулах хvсэлтэй байгаа учир шvvх хурлыг хойшлуулж єгнє vv” гэсэн хvсэлт гаргасны дагуу ирэх сарын 14 хvртэл хойшлуулав.
Шvvгдэгч ЦЕГ-ын даргын vvрэг гvйцэтгэгч асан хошууч генерал Ч.Амарболдын ємгєєлєгч О.Алтангэрэл, экс Ерєнхийлєгч Н.Энхбаяр, Ерєнхий сайд асан С.Баяр, УИХ-ын дарга асан Д.Лvндээжанцан, ХЗДХ-ийн сайд асан Ц.Мєнх-Оргил нарыг шvvх хуралд гэрчээр оролцуулж, шvvх хурлыг олон тvмэнд нээлттэй хийж єгєхийг хvссэн учир шvvх хурлыг хойшлуулжээ. Мєн хурандаа Д.Зоригтын ємгєєлєгч н.Єлзийн бие муу, хагалгаанд орж магадгvй байгаа аж. Энэ нь шvvх хурал хойшлох бас нэгэн шалтгаан болсон гэнэ.
О.Алтангэрэл: Бид олон баримт дэлгэх болно
Хошууч генерал Ч.Амарболдын ємгєєлєгч О.Алтангэрэлээс дараахь асуултад хариу авлаа.
-Гэрчvvдийг оролцуулах хvсэлт тавьсан байна. Тэд шvvх хуралд оролцох боломжтой гэсэн vг vv?
-Дээрх хvмvvсийг зайлшгvй оролцуулах ёстой. Шvvх хурлыг нээлттэй хийж єгєєч, ард тvмнээс юу нуух гээд байгаа юм бэ гэдэг хvсэлтээ тавилаа. Нээлттэй хийх хvсэлтийг хvлээж авахгvй юм шиг байна. Гэрчvvдийг бол дуудна гэсэн. Тэд ч шvvх хуралд оролцох боломжтой.
-Ємгєєлєгчид нь ирээгvй болохоор шvvх хурлыг хойшлуулж цаг хожих гэсэн vйлдэл гаргалаа гэж зарим хvн хэлж байна?
-Тийм зvйл байхгvй. Энэ хэргийн хєєн хэлэлцэх хугацаа дуусах болоогvй. Єчнєєн жил болно. Бид ємнє нь ярьж болохгvй байсан. Хэргийн материал мєрдєн байцаалтын нууц гэдэг утгаар ярих эрхгvй байсан юм. Харин одоо хэрэг шvvхэд шилжсэн. Єнгєрсєн хугацаанд хэрэг бvртгэсэн байгууллагууд энэ хvмvvсийг хэрэг vйлдсэн мэтээр ярьж байсан. Олон жил худлаа ярилаа. Харин одоо бид бvх баримтыг дэлгэж гаргана.
-Нийгэмд бол цагдаагийн дарга нарыг л буудах тушаал єгсєн мэтээр ярьж, ойлгуулж байна. Тэг-вэл хавтаст хэрэгт юу гэж тэмдэглэсэн байдаг юм бол?
-Хэн, хэнийгээ буудсаныг тогтоож чадаагvй гэдгийг прокурор хvлээн зєвшєєрсєн. Одоо харин олон асуулт эзэнгvй хvлээгдэж байна. Тэр хvмvvсийг буудсан буу хаана байна, гялалзсан хар машин хэнийх байв гэдгийг илрvvлээгvй. Нийтдээ 10 гаруй мянган хуудастай хавтаст хэрэг байгаа.
-Хавтаст хэрэгтэй танилцаж амжсан уу. Хугацаа давчуу байсан гэдэг шvv дээ?
-Батсvх хурандаагийн ємгєєлєгч бид хоёроос бусад нь сая энэ хэрэг дээр ажиллаж буй хvмvvс. Хавтаст хэрэгтэй танилцах хугацаа давчуу байсан.
-Цагдаагийн дарга нарыг буруутгаж байгаа vндэслэлийг та юу гэж vзэж байна вэ?
-Энэ яагаад ч цэргийн гэмт хэрэг биш. Їvнийг зєвхєн би хэлээд ч байгаа юм биш. Маш олон хvн байр сууриа илэрхийлж байгаа. Энэ хvмvvсийн эрхийг удаа дараа ноцтой зєрчсєн. Тухайлбал, УИХ-ын гишvvн Х.Тэмvvжингийн танилцуулаад байсан сумны хонгиог бид шинжилж єгєєч гэж прокурорын байгууллагад хоёр ч удаа хvсэлт гаргасан. Яагаад шинжилж чадахгvй байна вэ. Юунаас айгаад энэ хэргийг заавал зvтгvvлээд байгаа юм. Ингэх байсан юм бол эр зориг гаргаад vзvvлсэн хонгиог яах гэж нийтэд ил гаргасан юм бэ. Шинжлэхгvй бол тэр хvний хонгио vзvvлсэн нь ач холбогдолгvй болж байгаа биз дээ. Эзэн тогтоогдоогvй байгаа бууг олоод єгєєч гэж хvсч байна.
-Долдугаар сарын 1-ний орой бууны цохлиурыг сольсон тухай мэдээлэл гарсан. Энэ мэдээлэл хавтаст хэрэгт байдаг уу?
-Тухайн єдєр сольсон, нvх ухсан гээд байгаа нєхдvvд эмнэлэгт, шоронд байсан гэдгээ хэлсэн шvv дээ. Їvрэг єгсєн ч гэж хавтаст хэрэгт байхгvй. Прокурорынхны єгсєн ярилцлагад ч vvрэг єгсєн гэж хэлээгvй байгаа.
-Тэгвэл ямар vндэслэлээр буруутгаад байгаа юм бэ?
-Албан vvргээ хайхрамжгvй гvйцэтгэсэн гэж л буруутгаад байгаа юм.
н.Алтанцэцэг: Улс тєрийн зорилготой яллах гэж байна
Хурандаа Ш.Батсvхийн эхнэр н.Алтанцэцэгээс цєєн асуултад хариулт авлаа.
-Шvvх хуралд тухайн vеийн ЇАБЗ-ийн дарга нарыг оролцуулах хvсэлт тавьсан байна. Та vvнийг юу гэж бодож байна вэ?
-Оролцуулах л ёстой. Яагаад нєхєр маань ажлаа хийснийхээ тєлєє буруудах ёстой юм бэ. Миний нєхєр ажлаа хийж Монголын тєрийг л хамгаалсан. Їvнээс болоод бидний амьдрал хvнд байна. Монголын шvvх шударга байгаасай л гэж хvсч байна.
-Ш.Батсvх хурандааг яг ямар vндэслэлээр буруутгаж байна вэ?
-Цэргийн эсрэг гэмт хэрэгт хамтарсан гэж vзэж байгаа. Би энэ асуудлаар олон хvнд хандсан. Гавьяат хуульчидтай уулзаж vзсэн. Энэ хэргийг нэгдvгээр сарын 2-нд шvvхэд шилжлээ гэхээр нь би Ерєнхийлєгчийн Тамгын газар, прокурорын байгууллага гээд бvх л газарт бичиг єгсєн. Гэтэл миний нєхєр хавтаст хэргийнхээ дєнгєж хагастай нь л танилцсан.
-Хавтаст хэрэгтэй нь бvрэн танилцуулаагvйн шалтгаан юу юм бол?
-Эгч нь энэ тухай сайн мэдэхгvй байна. Гэхдээ энэ хvмvvсийг улс тєрийн зорилготой хорих гэж байна шvv дээ. Миний нєхєр цагдаагийн хурандаа болтлоо цагдаагийн байгууллагад хоёргvй сэтгэлээр л зvтгэсэн хvн.
ardchilal
URL: