ОЮУТОЛГОЙН ЗАХИАЛГА БУЮУ ХӨВСГӨЛИЙН МОДНЫ БИЗНЕС
Өмнөговь уг нь хар алтны үүц нутаг. Оюутолгой байтугай бүхэл бүтэн аймгийнхаа түлшний хэрэгцээг нүүрсээр хангах боломжтой. Гэтэл Оюутолгой компанийн захиалгаар “Камаз” маркийн 130 машины тэвш дүүрэн мод Хөвсгөлөөс Өмнийн говийг зорьсон талаар нутгийнхан мэдээлэв. Түлээний гэх тодотголтой 1250 тонн модыг Оюу толгойнхон хаа холын Хөвсгөлөөс, Монголын хойд хязгаараас ийнхүү бэлтгэсэн нь анхаарал татахгүй байх аргагүй. Үүний дагуу бид Хөвсгөлийг зорьж Оюутолгойн захиалгаар татаж буй модны мөрөөр сурвалжлага бэлтгэлээ.
ОЙ ЦЭВЭРЛЭХ НЭРТЭЙ “ХУЛГАЙ” БИЗНЕС БОЛЖЭЭ
Шинэ он дөнгөж гаруут Баянголын эх Хэц цараагийн ам гэх гурван сумын заагт орших ойн ойролцоо том том машинууд бөөгнөрч, их хэмжээний мод ачиж эхэлжээ. Ойн нөхөрлөл, иргэдийн хараа хяналтаас алс энэ газраас ийнхүү их хэмжээний мод ачиж, хэрэглээний мод огтолж байгаа талаар мал чид холбогдох байгууллагуудад мэдэгдсэн байна. Энэ дагуу аймгийн БОАЖГ, Мэргэжлийн хя налтын байцаагч нар тэнд шал галт хийсэн нь бидний томилолттой таарсан юм. Цагаан сарын өмнөхөн Хөвсгөлийг зорьсон бид Мөрөнд ирмэгцээ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Лхагвасүрэнтэй уулзлаа. Байцаагч нар нь биднийг ирэхээс өмнө, өглөөгүүр “хулгайн” мод бэлтгэж буй мэдээллийг шалгахаар явжээ. Мөнөөх газрыг нь заалгаж аваад араас нь давхилаа. Алаг-Эрдэнэ, Эгүүр, Түнэл сумын заагт байрлах тэр газар аймгийн төвөөс нэлээд зайтай аж.
Нутгийнхны нэрлэдгээр Баянголын эх Хэц цараагийн ам нь гурван сумын заагт байрладаг тул энэ хавийн мод яг аль сумынх болох нь тодорхойгүй. Тиймдээ ч энд ой хамгаалах иргэдийн нөхөрлөл байгуулагдаагүй, “эзэнгүй” байгаа юм байна. Уулын бэлээр ороон орвол хоёр тал руу нь энд тэндгүй зам гарчээ. Замын төв цэг болох хэсэг газарт мод хурааж байсан бололтой баахан үртэс овоолсон нь ил. Олон салаа замын алинаар нь явахаа мэдэхгүй хэсэг тээнэгэлзсэний эцэст хамгийн их модтой харагдах уулыг өгсөв. Ойн захаар дөнгөж оруут саарал өнгийн Пургон машинтай зам дээр халз тулсан нь өнөөх шалгалтынхны унаа болж таарав. Уулзлаа, ярилцлаа. Тэдэнтэй хамт өнөөх мод “хулгайлсан” гэх “Хөвсгөл төгөл ой” компанийн захирал Б.Намуунцэцэг ч хамт явж таарав. Хэрэг зоригоо хэлээд мод бэлтгэсэн газар руу нь хамт явлаа. Компанийн захирал Б.Намуун цэцэгийн тайл бар ласнаар тэд өнгөрсөн оны сүүлчээр “Манхан уст” гэх Улаанбаатарын компанийн захиалгаар эндээс мод бэлтгэжээ.
“Манхан уст” компани Оюутолгой компаниас зарласан тендерт шалгарч Хөвсгөлөөс ийнхүү мод худалдан авсан аж. Энэ модоор Оюутолгойн 5000 өрхийн түлээний хэрэгцээг хангах юм гэнэ. Аймгийн ИТХ-ын зөвшөөрөл, Алаг-Эрдэнэ сумын удирдлагатай хийсэн гэрээний дагуу түлээний мод бэлтгэж байгаа юм байх. Шинэсэн ой бүхий энэ хавийн унангийг цэвэрлэсэн, босоо мод огт унагаагүй хэмээн Б.Намуунцэцэг захирал болон шалгалтаар ажиллаж буй албан тушаалтнууд тайлбарлав. “Цагаалгын” гэж нэрлэх зургаан км зам тавихын тулд л зам дагуух хэсэг босоо модыг унагасан гэнэ. Гэвч цаашлах тусам замаас хол ой дотроос ч босоо мод унагажээ. Бүдүүн томоос эхлээд турьхан жижиг хожуулыг хөрөөдсөн ул мөр шинэх нээрээ ёрдойж буйн учрыг бидэнтэй хамт явсан “Хөвсгөл далайн эзэд” ТББ-ын тэргүүн Баярмаа асууж лавлав. Мурай хазгай ургасан, насжилт өндөр зарим модыг тусгайлан тэмдэглэн унагасан. Ганц ч босоо мод унагаагүй. Бид сая шалгалаа. “Хөвсгөл төгөл ой” компани бүх зүйлийг хууль ёсны дагуу хийж байгаа хэмээн шалгалт хийж буй гэх архи сэнгэнүүлсэн нэг байцаагч нь тэднийг илт өмгөөлөх янзтай.
Унагасан босоо мод биднийг хэдхэн метр явахад хэд хэд таарав. Цаашлах тусам хууль ёсны дагуу, ямар нэгэн зөрчилгүй хэмээн гү- рийж байсан байцаагчийн дуу ч намсаад ирэв. “Ганц ч босоо мод унагаагүй гэж би хэлээгүй шүү дээ” хэмээн бултаж ч үзэв. Энэ хэсэгхэн газраас хэчнээн мод бэлтгэснээс хэдэд нь босоо мод унагасныг тоолж үзээгүй бололтой юм. Шалгалтыг ингэж хийдэг гэж үү?! Жилийн өмнө “Бумбах” гэх компани мөн л ой цэвэрлэх нэрээр хэрэглээний мод хулгайгаар бэлтгэснийг нутгийн малчид илрүүлэн, хэргийг шүүхээр шийтгүүлсэн. Тус компанийн ажилтан хийсэн хэргийнхээ төлөө гурван жилийн ял авсан нь өнөөдөр хуучраагүй байгаа. Гэтэл “Бумбах”-ын хэрэг Хөвсгөлийнхөнд сануулга өгөөгүй бололтой юм. Мод бэлтгэх эрх бүхий мэргэжлийн байгууллага “Хөвсгөл төгөл ой” компанийн захирал Б.Намуунцэцэг гэх энэ эрхэм өмнө нь байгаль хамаалагчаар ажиллаж байжээ. Тиймээс бусдадаа үлгэр жишээ үзүүлж, ойг яаж цэвэрлэж, нөхөн сэргээдгийг харуулах юм байх. Ёс журмаараа бол 100 шоометр мод бэлтгэхэд хоёр га-д ойжуулалт, гурван га-д сэргээн ургалт хийх ёстой юм байна.
Харин Хэц цараагийн ам гэх энэ газраас мод бэлтгэсэн 20 га газар ямар болж үлдэх бол? Түүний хэлснээр тэд энэ газраас 940 шоометр мод бэлтгэж Улаанбаатар руу, “Манхан уст” компани руу ачуулжээ. Нэг машин модыг 150 мянган төгрөгөөр тооцож, нийт 130 машин мод ачуулжээ. Мөнгөн дүнгээр тооцвол 19 сая 500 мянган төгрөгийн мод худалдсанаас орон нутагт 2-3 сая төгрөг өгсөн гэнэ. Уг нь Хөвсгөл аймаг ой тайг ихтэй, Монгол орны ойн сангийн 30 хувь энд бий. Гэвч орон нутгийнхны модны хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж буйгаас БОАЖЯ-наас модны зөвшөөрлийг нь багасгаж эхэлжээ. 150 мянган шоометр мод хэрэглэх захиалга өгөхөд хоёр дахин хасах замаар шийдэж ирсэн юм байна. Тиймээс жирийн иргэдэд хэрэглээний байтугай түлээний гоожин олддоггүйгээс хулгай хийх тохиолдол ч гардаг аж. Нутгийнхны хэлж буйгаар төв суурин газрын ойролцоох модтой уулс гүнээсээ “халцарч”, хожуулаар дүүрсэн гэнэ. Эрх мэдэл бүхий дарга нар нь түлшний байтугай хэрэглээний модыг хэдэн шоометр нь бэлтгэж, зарим нэг нь хэдэн жилийн турш дүнзэн торхны наймаагаар хөлжиж бая жаад, Хөвсгөлдөө толгой цохьсон баячууд бол жээ. Гэтэл Хөвсгөл аймаг өнөөдөр аймгийн тө вийнхөө айл өрхийн түлээний хэрэгцээг хан гаж чад даггүй. Хаа холын өмнийн говь руу мо доо зөөж, Оюутолгой дахь айл өрхийн түл шийг бэлтгэж эхэлсэн нь итгэхэд бэрх ч үнэн бо лолтой. Хөгширч, үхэжсэн ойг цэвэрлэх ёс той л доо. Гэхдээ өнөө- дөр Хөвсгөлд явагдаж буй цэвэр лэгээ нэртэй “хулгай” бизнесийн бас нэ гэн сүлжээ бий болгож байгаа юм биш биз.
АЙМГИЙН ИТХ-ЫН ТОГТООЛ БУЮУ МӨРӨНГИЙНХНИЙГ ХАНГАХ ТҮЛЭЭНИЙ МОД ОЮУТОЛГОЙГ ЗОРИВ УУ
Баянголын эхээс энэ их хэмжээний мод бэлтгэх зөвшөөрлийг аймгийн удирдлага, ИТХ зөвшөөрсөн хэмээн дээрх хүмүүс ярьж байсан. Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга Ч.Хуншагай “Дээ рээс өгсөн зөвшөөрлийн дагуу “Хөвсгөл тө- гөл ой” компанитай гэрээ байгуулсан” хэмээн хэл сэн байсан. Тиймээс “дээрээс” өгсөн гэх зөв – шөөрлийг нь олж авав. Хөвсгөл аймгийн ИТХ-ын 114 тоот тогтоол 2011 оны есдүгээр сарын 16-нд гарчээ. Уг тогтоолоор, за рим суманд 2011 онд үнд сэн ашиглалтын, ар чил гааны, цэвэрлэгээний, огт лолтоор нэмж бэлтгэх хэрэглээний болон түлээний модны дээд хэмжээг баталжээ. Үүнд зааснаар Алаг-Эрдэнэ, Арбулаг, Бүрэнтогтох зэрэг нийт 16 суманд хэрэглээ болон түлээнд нийт 74500 шоометр мод бэлтгэх, үүнээс Мөрөн сум бусад сумаас нийт 36000 шоометр мод нэмж авахаар болжээ. Тиймээс “Хөвсгөл төгөл ой” компанид АлагЭрдэнэ сумаас нийт 6100 шоометр мод бэлтгэж, Мөрөн суманд хэрэглээний зориулалтаар 50 шоометр, түлээний зориулалтаар 3000 шоометр мод бэлтгэн нийлүүлэх зөвшөөрөл олгосон байх юм. Энэ дагуу Алаг-Эрдэнэ сумын удирдлага энэ оны нэгдүгээр сарын 10-аас нэг сарын хугацаатай тус компанитай мод бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулжээ. Уг гэрээнд тусгаарлалтын бүсийг хэдэн га-гаар тогтоох, хэдэн шоометр мод бэлтгэхийг ч заагаагүй байх юм.
Аймгийн ИТХ тогтоол гаргасан ч сум орон нутгийнхаа эрх ашгийг хамгаалах учиртай сумын удирдлага хэнтэй, ямар гэрээ байгуулж буйгаа толгойгоороо хариуцдаг, хянадаг байх учиртай. Гэтэл уг гэрээнд “Хөвсгөл ой тө гөл” ком панид хэдэн шоометр модыг ямар зориулалтаар бэлтгэх ёстой талаар ганц ч үг өгүүлбэр алга. Ерөнхий гэ хэд хэтэрхий ерөнхий ийм гэрээг ёс болгож бай гуулсан бололтой юм. Мөн гэрээнд зааснаар Мөрөн сумын ЗДТГ уг модны захиалагч нь юм байна. Гэтэл мод бэлтгэгч “Хөвсгөл ой тө гөл” компанийн захирал нь бэлтгэсэн модоо Улаан баатарын “Манхан уст” компаниар дамжуулан Оюутолгойд өгсөн байх юм. Үүнээс үзвэл ойн цэвэрлэгээ нэртэй модны наймаа аймаг, сумын шат шатны удирдлагыг сүлжиж, хяналт тавих ёстой төрийн байгууллагынхныг оролцуулсан бизнесийн сүлжээ болсон юм биш биз. Нут гийнхны ярьж буйгаар Баянголын эх Хэц цараагийн ам нь харьцангүй залуу ойтой. Гэтэл ой цэвэрлэхээс илүүтэй ашиг орлого олох гэж зам дагуух уулнаас ийнхүү мод бэлтгэж, нутаг дамнуулан Өмнийн говийнхонтой наймаа панз үсэргэж эхэлсэн нь бизнес үү, хулгай юу?
ХАТГАЛ ДАХЬ МОДНЫ НАЙМАА ГАЗРЫНХААР ТЭЛЖЭЭ
Хатгал, Ханх орчмын эдэлбэр газрыг тусгай хамгаалалтаас гаргаж нутгийнханд эзэмш үүлэх шийдвэр УИХ-аас өнгөрсөн хавар гарсан. УИХ-ын гишүүн Ц.Сэдваанчиг уг нь үүнийг нутгийнханд зориулан санаачилсан хэмээн тайлбарлаж байсан. Гэтэл өнөөдөр бодит байдал дээр энэ шийдвэр нутгийнханд биш гаднынханд үйлчилж эхэлжээ. Өнгөрсөн зун эл хуль байсан Хатгалын эрэг дагуух Далайн булангийн өнцөг бүрт ха шаа хатгачихаж. Газрын албаныхан нийт 30 орчим зөвшөөрөл олгосон гэсэн мэдээлэл байна. Үүний ес нь л нутгийнханд хамаатай. Харин үлдсэнийг нь дарга нар нь Дархан-Уул, Булган, Орхон, Улаанбаатарын иргэдэд танил тал, хамаатан саднаараа дамжуулан хуваан авч, гайгүй байрлал бүхий газруудад эзэн суужээ. Газрын албанд танил талгүй, авлига өгөх мөн гө гүй бол төрсөн нутагтаа хашааны газар хатгах зөвшөөрөл олддоггүй болсон талаар Хатгалынхан ярьж байна. Өргөдөл өгөөд 5-10 жил болсон ч хүн байна.
Далайн эрэг дагуух нэг га газар 2006-2010 онд нэг сая төгрөгийн үнэ хүрч байсан аж. Харин 2010 оноос хойш 2-3 сая төгрөгийн авилга нэхдэг болжээ. УИХ Хатгал Ханх тосгоны эдэлбэр газ рыг тусгай хамгаалалтаас гаргахдаа далайн эрэг сахин хэдэн үеэрээ суурьшин амьдарсан нутгийнханд нэг удаа боломж олгох гэгээн сайхан зорилго агуулан энэ шийдвэрийг гар гасан. Гэтэл өнөөдөр тос гонд амьдран суух нь байтугай нүүдлийн шу вууд шиг зуны дэлгэр цагт аялж, амарчихаад буцдаг гаднынхан мөнгө олох зорилгоор аялал жуулчлал, үйлчилгээний зориулалтаар далайн эргийг нь хашиж эхэлжээ. Тосгоны захиргаа болон Тусгай хамгаалалт тай газар нутгийн хам гаалал тын захиргааны удирдлагууд тэдэнд энэ эрхийг олгожээ. Хууль тогтоолыг хувийн зорилгодоо нийцүүлэн ашиглаж, шударга биш байдал тэнд үүссэн нь энэ. Өмнө нь дарга нар энэ хавийн ой, тайгаас мод бэлтгэн бизнес хийдэг байсан бол одоо газрын наймаагаар ашиг ор логоо зузаатгаж, авилга хээл хахуулийн торыг Далай ээжийн эрэг дагуу хаяж эхэлснийг шударга ир гэд нь эсэргүүцээд дийлэхээ больжээ.
ДҮҮЖИЙ: БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ НАР ХАРИУЦСАН ГАЗАРТАА АЖИЛЛАХАА БОЛЬСОН
Хөвсгөлийнхөн тэр тусмаа Хатгалынхан Дүүжий гуайг андахгүй. Залуу халуун цагтаа “Бармаш” компанийн захирлаар ажиллаж, Монголын шилдэг инженерүүдийн нэгд тооцогдож асан энэ өвгөн өнөөдөр Далай ээжээ, байгаль орчноо хамгаалдаг ажилтай болжээ. Тэрбээр УИХ-ын тогтоол бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжиж буй талаар бидэнд ярьсан юм.
-Хатгал тосгоны эдэл бэр газрыг тусгай хамгаалалттай газраас гаргаж нутгийнханд эзэмшүүлэхээр болсон. Гэтэл Хатгалын иргэд газраа эзэм шиж чадахгүйд хүрчээ. Энэ талаар Та ямар бодолтой байна?
-Энэ газрыг тусгай хамгаалалтаас гаргаснаар нутгийн иргэд гэр бүлийн хэрэгцээндээ газраа хувьчилж авах боломж бидэнд бүрдсэн. Харамсалтай нь, үүнтэй зэрэгцээд сөрөг асуудлууд их гарч байна. Энэ хавийн газруудад Хатгалын иргэд биш гаднаас ирсэн, мөнгөтэй, эрх мэдэл бүхий хүмүүс манай тосгоны удирд лагуудтай эвсэн бүх га зарт эзэн суулаа. Хатгалын ир гэд үүнд ихэд дургүйцэж байгаа. Он гарснаас хойш эрх бүхий дарга нар газраа 20 саяаас дээш төгрөгөөр худалдаж байна гэж иргэд ярих болсон. Ту хайлбал, Хөвсгөлийн тус гай хам гаалалттай газрын дарга н.Даваабаяр Хүзүүвч гэх газарт 30 сая төгрөгөөр газар өглөө. Хатгалын улсын бай галь хамгаалагч н.Батбаяр Жан – хайд өндөр үнээр газар өглөө гээд яриад бай гаа. Үүнийг магадлахад бодит байдал үнэн болоод байна. Тийм учраас цөөхөн хү ний явцуу эрх ашгийн хүрээнд Хатгалын газар худалдагдаж эхэлсэнд санаа зовж байна.
-Хатгал тосгоныг анх байгуулахдаа далайн эргийн ойролцоо газар өгөлгүй эхнээсээ төлөвлөгөөтэй хөгжүүлж, байгаль орчныг бохирдохоос хамгаалж байсан гэдэг.
-Тийм шүү. Өмнө нь гэр бүлийн болон аж ахуйн нэгжийн зориулалттай газрыг төв замаас хойш өгдөг байсан. Гэтэл одоо хуульд заасны дагуу далайн эргээс 200 метрээс до тогш газар олгохгүй байх хязгаарлалтыг зөрчиж, хамаа замбараагүй олгож байна. Энэ нь манай удирдлага, дарга нартай л холбоотой гэж би үзэж байгаа.
-Хамгаалалтын за хир гаа ер нь юу хийж байна вэ?
-Манай Хамгаалал тын захиргаа хуульд заасан үүргээ биелүүлэхээ больсон шүү дээ. Байгаль хамгаалагч нар нь хариуцсан газартаа ч ажиллахаа байсан. Дарга, цэрэггүй бүгд төв суурин газарт суугаад бизнес хийхээс өөрөөр хамгаалалтын бүсээ эргэхээ больсон. Одоо Далай орчмын байгаль орчныг нутгийнхан бид л өөрсдөө харж хамгаалж байна шүү дээ. Тиймээс Далайн зах, эргэн тойронд амьдарч байгаа иргэдэд хариуцуулан өгсөн нь дээр гэж боддог. Хамгаалалт нэртэй төрийн нэр барьсан сэтгэлгүй хүмүүсийг ажиллуулж байснаас энэ нь хамаагүй дээр.
mongolnews
URL: