ЭМЯ: Монгол Улсад коранавирусийн батлагдсан 1408 тохиолдол боллоо

-18122020-1608260217-2102838003-264768-30112020-1606717296-1959787990-ambaselmaa

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.01.09) мэдээллээ хийлээ. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-ХӨСҮТ-ийн Вирус судлалын гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид нэгдүгээр сарын 9-ний 11:00 цагийн байдлаар нийт 13773 сорьцод шинжилгээ хийхэд 13 хүнээс Сovid-19 илэрлээ. Эдгээр нь Ачтан эмнэлгээс халдвар авсан хүмүүсийн гэр бүлийнхэн, Тэнүүн-Огоо зэрэг голомтуудын ажиглалтанд байсан хүмүүсээс илэрлээ.

Ачтан эмнэлгийн 21 эмч, ажилчид халдварт өртсөн бол тэдгээрийн ойрын хавьтлын 24 хүн халдвар аваад байна. Мэдээлэл технологийн газраас нэг хүн халдвар авсан нь тогтоогдож, тус газрын 10 хүнийг тусгаарлаад байна. Мөн “Family Happy” эмнэлгийн нэг ажилтнаас халдвар илэрч тусгаарлаад байна.Нийт 1260 хүн ойрын хавьтал хэмээн ажиглалтанд байна.

Баянгол дүүргийн 5,6-р хороонд голомтын илрүүлэг шинжилгээг өргөн хүрээтэй өчигдрөөс эхлэн зохион байгуулж байна. Тус дүүргийн 8539 хүний шинжилгээ авч 549 хүний шинжилгээ одоогоор гараад байна. Өнөөдөр, маргааш нийслэлийн шинжилгээ авдаг газрууд бүгд Баянгол дүүрэгт ажиллана. Гэр бүл дамжсан 3, 4 том голомт байна.

Монгол Улсад Covid-19 халдварын батлагдсан 1408 тохиолдол бүртгэгдсэнээс зөөвөрлөгдсөн 408 тохиолдол байна. Эдгэрсэн 896, эмчлэгдэж байгаа 501 тохиолдлын дотор хөнгөн 352, хүндэвтэр 134, хүнд 12, маш хүнд 3 хүн байгаа. Мөн нутаг буцсан 9 хүн бий.

  • Улаанбаатар хотод шинээр 13, нийт тохиолдол 584
  • Сэлэнгэд нэмж илрээгүй, нийт тохиолдол 216
  • Дорноговьд нэмж илрээгүй, нийт тохиолдол 32
  • Орхонд нэмж илрээгүй, нийт тохиолдол 25
  • Дархан-Уулд нэмж илрээгүй, нийт тохиолдол 45
  • Говьсүмбэрт нэмж илрээгүй, нийт тохиолдол 4
  • Архангайд нэмж илрээгүй, нийт тохиолдол 3
  • Зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол нэмэгдэж нийт тохиолдол 408

URL: