«Ургах наран»-гийн хөлдүү тагзнууд

“Ургах наран хорооллыг барьсан компанийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэж, оршин суугчдынх нь магнайг тэнийлгэлээ. Налайх явах зам дагуу баригдсан уг хороолол дэндүү гэмээр чанарын муу үзүүлэлттэй гэдгээр оршин суугчид нь гомдол гаргасан тул Эрүүгийн хуулийн 174 дүгээр зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай Баянзүрх дүүргийн прокурор С.Цэрэнсамбуу мэдэгдсэн. Иймээс газар дээр нь очиж сурвалжлахаар шийдсэн юм. “Ургах наран”-д очиход оршин суугчид ам уралдан муу хэлцгээж байв. Цонхоор салхи сийгээд хүн тогтох аргагүй хүйтэн байдаг болохоор ихэнх айл том, жижиг янз бүрийн халаагч залгасан ч хөлдөхөө шахдаг гэнэ. Өвлийн хувцастай хэдэн өвлийг үдсэн иргэд олон газарт хандсан ч тусыг эс олж, аргаа ядаад хуулийн байгууллагад гомдоллосон байлаа. Тэд учир начрыг барьсан эздэд нь удаа дараа мэдэгдсэн ч маргааш, нөгөөдөр гэсээр өдий хүрчээ. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг болсон энэ байрны сантехник гэж авах юмгүй аж. Анхнаасаа буруу төлөвлөж барьснаас болоод өгсөн авсан аль алинаа зовоосон. Хэдийгээр оршин суугчдын гомдлын дагуу эрүүгийн хэрэгүүсгэсэнч, өнөөдрийг хүртэл энэ хэрэг урагш ахиагүй, оршин суугчид хохирч цаг хугацаа талийхын хэрээр барилгын чанар ч улам муудсаар. “Ургах наран” хорооллын реклам гэж үнэхээр унаж тусмаар ар араасаа ургасан, нахиалсан гоё ганган захиалгатай нэвтрүүлэг байлаа. Энэ тухай тус хорооллын оршин суугч Д.Маньбазар “Бид зурагтаар гарсан нэвтрүүлэг үзэж боломжийн үнэтэй, сайхан байшин гэж бодоод захиалга өгсөн.

Гэтэл ороод удаагүй байхад хана, таазанд цууралт, суулт өгч, хажуу хэсгээсээ нурж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, чанар гэж авах юм байхгүй. Тиймээс оршин суугчид нэгдэж хууль хяналтын байгууллагад хандсан. Барилгын компаниудын гоё сурталчилгаанд хэдэн төгрөгөө алдаж, хөлдүү тагзтай үлдлээ.Уг ньУлсын комисс чанарыг нь шалгадаг баймаар юм. Гэтэл дөнгөж сая бөөн юм болж байж хууль хяналтынхан шалгахаар болсон. Их зутарч байна” гэсэн юм. Оршин суугчид энэ хорооллыг Хамгийн хачирхалтай нь өнөөдрийг хүртэл эндхийнхний нэг нь ч байрныхаа ордерыг аваагүй байна. Тиймээс эхнээсээ утаатай ч гэсэн Удаанбаатараа бараадаж эхэджээ нийслэлийн Засаг дарга асан УИХ-ын гишүүн Ц.Батбаяртай холбодог юм билээ. Тэрбээр 2008 оны сонгуулиар нэр дэвшихдээ “Баянзүрх дүүрэгт хамгийн түрүүнд дулаан, дахилгааныг шийднэ. Бүгдийг нь орон сууцжуулна, “Монгол өрхийн амьжиргааны доод босго гурван өрөө байр” гээд л амлаж гарахад нь итгэсэн гэсэн. Түүгээр ч барахгүй орон суужлуулах бүхий л бололцоог бүрдүүлэхийг батламжилсан хуудас хүртэл тараасан нь тэндхийн оршин суугчдын гэрийн хананд өлгөөтэй байна. Тэр ч бүү хэл баталгаа болгож өрх бүрээр анкет бөглүүлсэн байдаг. Энэхүү амлалтаа биелүүлэхийн тулд тэрбээр 120 га талбайд 107501 айлын орон сууц бүхий “Ургах наран”  хорооллыг бариулсан нь өдгөө ийнхүү  хэл ам таталж байна. Эрүүл агаартай “Ургах наран” хэмээн нэг хэсэг толгой эргэтэл  рекламдсан тус хороололд одоогоор долоон байр бий. Хамгийн хачирхалтай нь өнөөдрийг хүртэл эндхийнхний нэг нь ч байрныхаа ордерыг аваагүй байна.

Тиймээс эхнээсээ утаатай ч гэсэн Улаанбаатараа бараадаж эхэлжээ. Эдгээр байрыг барилгын дөрвөн компани барьж гүйцэтгэсэн аж. Сураг сонсоход УИХ-ын гишүүн Ц.Батбаярын ах дүү, хамаатан садангуудынх гэх юм. Тиймээс ч үүсээд байгаа асуудлыг шийдэж өгөхгүй өдий хүрсэн нь эрхэм гишүүнтэй холбоотой гэж гомдоллох иргэн олон. Ингэж УИХ-ын гишүүн Ц.Батбаярын эрх мэдлээ далайлган байшин барьж тоглосон нь иргэдэд шоглоом болж байна. Худаламлаж 2008 оны сонгуульд ялалт байгуулсан хүн энэ жилийн сонгуулиар мөсөн хонгил бариад арилж магадгүй гэж ярих хүн ч олонбайнабилээ. ЕрньЦ.Батбаярынхан муу барилга барьдгаараа зартай болоод байгаа билээ. Тухайлбал, түүний төрсөн дуү Ц.Бат-Эрдэнэ олон айл өрхийг “хулхидаж” таван жил байрны ордерыг нь өгөлгүй барьцаанд тавьсан гэх дуулиан дэгдэж байсан удаатай. Ер нь манай улс чанаргүй барилга барьдаг, том арын хаалгатайгаараа далайлгадаг ийм хүмүүсийг хэрхэхээ мэдэхээ байчихаад байгаа. Сайхан нэртэй ч саар чанартай энэ хорооллын ар талд нуугдсан “мөнгөлөг” эрхмүүдэд ямар хариуцлага хулээлгэхийг харах л үлджээ.

Р.Саруултөгс


URL:

Сэтгэгдэл бичих