Шүүх хурал завсарлахад коридорт бүгд “нэгийн цуваанд”…
Манай шүүх байгууллагын байрны асуудлыг нэгэн өмгөөлөгч хөндөн, өнөөгийн нөхцөл байдал ямар хэмжээнд явж байгааг товч сийрүүлэн хүргэлээ. Энэ сэдвийг иргэд хоёр талаас нь авч үзэж байна. Тухайлбал, нэг хэсэг нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлагууд энэ асуудлыг орхигдуулж, өнгөц хийсэн бусад ажлаа үнэт зүйл бүтээсэн мэт сэвдэг гэсэн байр сууринаас шүүмжлэлтэй хандаж байгаа бол нөгөө хэсэг нь байрны асуудлаас түрүүнд шүүгчдийн байр байдалдаа эхэлж анхаарах нь зүйтэй гэж сэтгэгдэлээ илэрхийлж байна.
Тэгвэл өмгөөлөгч хүний байр суурийг хүргэе.
Зураг дээр БНСУ-н шүүхийн байр байгууламж энэ байна. Харин манай улсад анхан шатны шүүхийн байр нь бол байгаад байгаа юм. Харин “байгууламж” гэж бичих гэхээр тийм зүйл “огт” байхгүй.
Монгол улсын Үндсэн хуульд заасан төрийн эрх мэдлийн нэг салаа мөчир” шүүх засаглалыг хэрэгжүүлж байгаа шүүхийн байгууллагын “байр” шүү дээ. Социализмын үед Зөвлөлтийн 39 дүгээр армийн хот халхалтын нэгэн дивизийн штабын зориулалттай 1970-аад оны үед баригдсан энэ 3 давхар байранд гурван дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны бүх шүүхийн хэлэлцүүлэг, зөрчил хянан шийдвэрлэх шүүх хурал, за тэгээд ер нь шүүхийн шатанд” гэсэн тодотголтой бүхий үйл ажиллагаа явагдаж олон жил болж байна даа.. Шүүхийн аюулгүй байдал гэдэгт “..шүүхийн барилга, объектын аюулгүй байдал” шүүх болон шүүгч, бусад оролцогчдын аюулгүй байдал \амь нас, эрүүл мэнд, халдашгүй болон мэдээллийн аюулгүй байдал гэх зэрэг олон төрлийн аюулгүй байдал\ бүрэн хангагдсан байх” хууль зүйн зохицуулалт ч бий.
Айл үүднээсээ гэдэг үг бий. Ардчиллыг чиг баримжаа болгон хөгжиж байгаа, шүүх шударга ёсны баталгаа мөн гэж Үндсэн хуульдаа заачихсан ардчилсан тодотголтой Монгол улс шүүхээ өдий дайтай л авч явна гэж гадны хөршүүд маань харж л байгаа. Тэднээс цагдаагийн хэлтэс нь 6- 7 давхар байранд ажиллаад шүүх нь орос цэргийн “штабын байранд” байрлаж байгаа учрыг олох гэж нилээд гайхах байх. Маш олон асуудал, бэрхшээл энэ байр объектын байдлаас шалтгаалдаг болохыг мэргэжил нэгт нөхдүүд санал нэгтэй хэлэх байх. Аргагүй шүү дээ зориулалт нь өөр юм чинь.
Шүүх хурал завсарлахад өмгөөлөгч, прокурор, шүүгдэгч, хохирогч, ажиглагч нар коридорт цэргийн хэлллэгээр бол “нэгийн цуваанд” орж эв найртай жагсаж зогсоно. Байрны багтаамжаас болоод зарим хурал хэн нэгнээс чихэн дээр сэрвэлзэх халуун “амьсгал дунд нуруу хүйт” даасан байдалд болж өнгөрөх нь олонтоо тохиолдоно. Учир нь миний ард үйлчлүүлэгчийн эсрэг сонирхолтой шүүгдэгчийн ар гэр, найз нөхдийн “хэн нэгэн” нь сууж байгаа нь тэр..
Хэдэн жилийн өмнө нийгмийг цочоож байсан “Шатвал ч шатъя” гэдэг хэвлэлийн бага хурал байнга санаанд орох нь энүүхэнд.. За энэ бол наад захын жишээ юм даа..
Улс оронд бий болсон нөхцөл байдал цар тахлын үед ажиллах төрийн байгууллага, албаны жагсаалтад шүүх, прокурор, өмгөөллийн байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдана гээд заачихсан учраас шүүх хурал тасралтгүй явагдах нь зүй. Гэхдээ энэ тархаж байгаа өвчин бол жирийн өвчин биш “тахал” юм шүү гэдгийг бид мэдэж байгаа. Гэвч барилга объектын энэ л байдлаас шалтгаалан ялангуяа анхан шатны шүүхүүд “эрсдэлтэй” нөхцөл байдалд ажиллаж байна гэж харж байна.
Гадаа хүйтны эрч чангарч тэсгим өвлийн хүйтэнд иргэдийг шүүхийн гадаа хүлээлгээд байх “хүйтэн сэтгэлтэн” байхгүй нь мэдээж оруулж л таарна. Үүдний жижиг өрөөнд 20-30 орчим хүн бөөгнөрч л байна. 1 метр 50 үгүй бололтой. Шүүх болон шүүхийн захиргааг буруутгах аргагүй. Зохицуулаад зохицуулаад одоогийн орос цэргийн “штабын байр”-ны зориулалт нь бололцоо байлаа ч боломж олгохгүй байгаад л учир байна.
Шүүхийн шинэчлэл явагдаж байна гээд л байна. Хуульч тогтоогч, шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч нараас хамгийн түрүүнд шинэчлэл хийх ёстой асуудал энэ зурган дээр байгаа ойлголт мөн гэж харж байна. Шүүгч, прокурор, өмгөөлөгч, хохирогч, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч мөн ч гэсэн “эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхтэй Монгол улсын иргэд юм. Нөгөө талаар иргэдэд “шударга шүүхээр шүүлгэх эрхтэй” зэрэгцэн “аюулгүй шүүх”-н байранд очих хэрэгцээ, шаардлага байгааг ч үгүйсгэхгүй болжээ. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж монголчууд дэмий нэг хэлээгүй юм байна.
Эх сурвалж: sos legall
URL: