“Мөнх-Хада” компанийн хоёр ажилтан хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байна

16094715735fee9655ecfbd

“Мөнх-Хада” компанийн хоёр ажилтнаас халдвар илэрсэн талаар ЭМЯ-наас мэдээллээ. Гэхдээ хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байгаа. Хаанаас халдвар авсаныг нь тодруулахаар ажиллаж байна гэлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Тус компанид нийт 116 ажилтан байгаа. Үүнээс ойрын хавьтлын 24 хүнийг тусгаарлаж байна. Хоёрдагч хавьтал 94 хүн байна. Бүгдийг нь шинжилгээнд хамруулаад явж байна” гэсэн юм.


URL: