Засгийн газар: Аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг гуравдугаар сарыг дуустал сунгалаа

16093075585fec15a6b5436

Засгийн гөзөр өнөөдөр /2020.12.30/ өглөө хуралдаж, хуралдааны шийдвэрийг 14.00 цагийн орчим олон нийтэд танилцууллаа.  Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийсэн юм.  Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаас гурван шийдвэр гаргалаа. Ингэхдээ УОК-оос санал болгосон Улаанбаатараас бусад аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгахаар шийдвэрлэлээ. Аймгууд буцаад хэвийн амьдралдаа орох боломжтой болсон.

Харин хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон шийдвэрийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгалаа.” гэлээ.

Fact.mn


URL: