Улаанбаатарт хөл хориог 2021 оны 3 сарын 31-ныг хүртэл сунгах хувилбар яригдаж байна

712-1609111748wcrIUZZRTnZrZuQXO8Lv

Улсын онцгой комиссын хурал 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр цахим хэлбэрээр болсон билээ. Хурлаар “Ковид-19”-ийн нөхцөл байдал, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хийсэн ажил, өнгөрсөн хугацаанд нэмж халдвар илрээгүй аймгуудад хөл хорионы дэглэмийг нэмэхгүй байх зэрэг асуудлыг хэлэлцэн,  Улаанбаатараас аймгуудад халдвар тархаахгүй байхад анхаарч, Аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгах

- Хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түр зогсоох
- Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас, бараа материалыг хилээр нэвтрүүлэхийг тухай бүр нь шийдвэрлэх
- ОХУ-ын Хиагт боомтод ирээд байгаа олон улсын ачаа тээврийн автомашины чирэгч, чиргүүлийг Алтанбулаг боомтод солилцох, татан авах туршилтыг 2021 оны 01 дүгээр сарын 2-4-ний өдөр хийх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан юм.
Энэ үеэр Эрүүл Мэндийн Яамны удирдлага нийслэл Улаанбаатар хотод тогтоосон хөл хориог 2021 оны 3 сарын 31-ныг хүртэл сунгах хувилбарыг дэвшүүлсэн байна.
С.Сарнай
Sonin.mn

URL: