П.Эрхэмбулган: Ажлаас халах мэдэгдэл авсан нэг ч албан хаагч байхгүй
ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү болон ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл нарыг ажлаас нь чөлөөлөх тухай мэдээлэл сүүлийн өдрүүдэд цацагдаж байна. Тухайлбал, коронавирусийн халдвартай иргэдийг эмнэлэг хооронд шилжүүлэх, нүүлгэхийн эсрэг байр суурьтай байснаас болж Д.Нямхүү даргыг салбарын сайд нь ажлаа өгөөрэй гэсэн байгаа юм. Албан тушаалтнуудтай холбоотой мэдээллүүдэд олон нийт хоёр талын байр суурьтай байгаа ч дийлэнх нь эхлүүлсэн ажлыг нь дуусгах ёстой гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Тэгвэл өнөөдөр ЭМЯ-ны ажилтан, албан хаагчдын халаа, сэлгээтэй холбоотой мэдээлэлд ТЗУГ-ын Дарга П.Эрхэмбулган ийм тайлбар өглөө.
URL: