Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд дахих боломжтой эсэхийг Цэц шийднэ

05284a43a6db41641c951e0ba4e36653

Монгол Улс ердөө зургаахан сарын дараа шинэ Ерөнхийлөгчтэй болно. 2021 оны долоодугаар сард болох Төрийн тэргүүний сонгууль “COVID-19”-өөс дутахааргүй асуудал дэгдээж мэдэхээр болоод байна.

Учир нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тэргүүний сонгуульд дахих хүсэлтэй ч түүнд хууль тээглэх бололтой юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс 2019 онд буюу 19 жилийн дараа Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулснаар энэ оны тавдугаар сарын 25-ны өдрөөс мөрдөж эхэлсэн. “Эцэг” хуулийн өөрчлөлтөөр гүйцэтгэх эрх мэдэл ба эрх мэдэлтний эрх, үүргийг нарийвчлан тодорхойлж өгсөн юм. Тоймлон хэлбэл, өмнөх практиктай харьцуулбал Үндсэн хуулийн дагуу Ерөнхий сайдын эрх мэдэл өндөр болсон буюу Засгийн газрын тэргүүн танхимынхаа сайд нарыг өөрөө томилох ба огцруулах бүрэн эрхтэй болсон. Үндсэн хуулийн энэ өөрчлөлтийг амьдралд хэрэгжүүлж эхэлсэн анхны Ерөнхий сайд нь У.Хүрэлсүх. Зургаадугаар сарын 24- нд болсон УИХ-ын ээлжит сонгуулийн дүнд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан бөгөөд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар дахин томилсон юм. Ингэснээр тэрбээр Үндсэн хуульд заасан эрх, мэдлийнхээ хүрээнд танхимаа өөрөө бүрдүүлэн ажиллаж байгаа билээ.


URL: