Муу муухайн үүр уурхай болсон Монголын парламент

Парламент хуйвалддаг, тохиролцдог газар биш бас жүжгийн талбар ч биш. Парламенттай байна гэдэг аливаа асуудлыг зөвөөр шийдэж, морал буюу ёс суртахуунтай ажиллахын төлөө л байдаг   болохоос биш хэрэлдэж, хуйвалддаг газар биш гэдгийг дахин сануулъя. Өнөөдрийн монголын парламентыг дургүй хүрмээр бөгөөд ямар ч зарчим, улс төрийн соёлгүй улс төр ч гэж өөрсдийгөө нэрлэсэн дэндүү залхуу, мэдлэг боловсролгүй гишүүдийн ярианаас харагддаг.

Монголын бүхий л муу муухай бүхэн өнөөдөр парламентаас гарч байна. Монголын парламент муу муухайн үүр уурхай болж ертөнцийн болохгүй бүтэхгүй бүх зүйл эндээс гарч байна. Ард түмний саналыг луйвардаж, худалдаж авчихаад өнөөдөр улсын баатар нь “ард түмэн биеэ үнэлчихээд”, “ард түмэн арчаагүй учраас” гэх мэтээр төрийн эзэн болсон ард түмнээ ичихгүй доромжлон сууж байна. Хэний дундаас гарчихаад ард түмнээ доромжлон байна вэ? Юуч хийчихсэн блоод ард түмнээ дорд үзнэ вэ? эсвэл ерөөсөө улс төрчид ард түмнийг нүдэнд орсон хог мэт хардаг юм уу? Магадгүй зарим улс төрч гэж нэрлэсэн төрөөс төрсөн тэрбумтнуудын хувьд ард түмэн бол гуйлгачин байхдаа таарсан хүмүүс бөгөөд тэд улс төржөөд ч хэрэггүй ажээ.

Өчүүхэн ч хүн чанаргүй товчхондоо хүний үнэргүй хүмүүсээр өнөөгийн парламент дүүрч монгол эх орныг минь там болгож байгаа үнэнийг хатуу ч гэсэн хүлээн зөвшөөрөх цаг нь иржээ. Алийн болгон монголчууд бид амьдралын бодит үнэнээс зугтаж худал амьдрах вэ дээ. Улс төрийн худлаа, эдийн засгийн худлаа, нийгмийн худлаа, их сургуулиудын худлаа, гэр бүлийн худлаанууд ойлгож, зөвшөөрөх хэрэгтэй. Ойлгоод зөвшөөрнө гэдэг эвлэрнэ гэсэн үг биш. Харин ойлгоод, зөвшөөрснийхөө дараа үүнийг өөрчлөхийн төлөө ажиллах ёстой. Өөрчлөхийн тулд мэдлэг боловсрол хэрэгтэй.

Үнэн биш худлааг өөрчлөн залруулахын оронд “муу юм яриад яах вэ?” гээд зугтаагаад байвал хэзээ ч сайхан амьдралыг авчирч чадахгүй. Үнэнээс хэн ч, юу ч хаашаа ч зугтаж чадахгүй. Тиймээс Монголчууд үнэний төлөө амьдрах цаг нь болжээ. Худлаа бүхэнд цэг тавих цаг нь болжээ. Үнэн Монголыг аварна.
Өнөөдрийн Монголын нийгэмд бугшиж худал бүхнийг бий болгоод байгаа газар бол өнөөдрийн парламент гэдгийг дахин дахин сануулъя. Яагаад парламент сүйрлийн шалтгаан болчихов оо. Парламентаас гарч байгаа муу муухай зүйлүүдийг тоочоод ч барахгүй.
Нэг нэгнийгээ хянаач, нэг нэгнийгээ шалгаач, нэг нэгнийгээ хурцлаач гэсэн утгаар л парламентад эрх баригч хүчин ба сөрөг хүчин байдаг болохоос биш хамтарсан засгийн газар нэрээр хуйвалдаад ард түмнийхээ баялгийг хулгайлж бай гээгүй л баймаар. Монгол эх орноо сүйрүүлж, ард түмнээ элгээр нь хэвтүүлсэн цагт л парламентад байгаа хүмүүсийн зорилго биелэх байх даа. Шударга сайн нийгэмд аль хэдийн шоронд байж байхдаа таарсан хөгийн амьтад өнөөдөр төрд гарчихсан учраас улс орон минь хэцүү байгаа юм. Хөлөөрөө толгой хийсэн хөгийн амьтад улс орныг минь хөгийн болгож газар доор “траншейн”-ыхан гэж нэрлэгдсэн бүхэл бүтэн нийгэм үүсгэчихээд ичихч үгүй монгол орон хөгжиж байна хэмээн солиорцгооно.

“Социализм чинь шорон байсан. Тэр шоронгоос монголын ард түмнийг чөлөөлж эрх чөлөөтэй болгосон” хэмээн тэвдэж, сандран хэлж байсан Улсын баатар гуайн үгэнд ард түмэн итгэж алга ташин дэмжинэ гэж санаа юу. Та нарын авчирсан “ардчилал” нэртэй анархизм чинь шоронгоос ч илүү монголчуудын хувьд хар дарсан зүүд шиг өнгөрлөө.

Эртээ урьдын цагт гэж эхэлсэн үлгэр амар сайхандаа жаргаж төгсөх ёстой. Тиймээс та нарын ярьсан “Ардчилал” нэртэй үлгэр төгсч байна. Тэртээ Америкт байдаг сайхан ардчилал гэж эхэлсэн та нарын үлгэр 22 жил үргэлжилж Монголын ард түмнийг амьдралын бодит үнэнүүдийг олж харахгүй болтол нь төөрөгдүүллээ. Та нар мэдлэг боловсролын салбарыг дампууруулж худал мэдлэг, алдаатай мэдлэг, дутуу мэдлэгийг заан, мухар сүсгийг сурталчилж ирсэн.

Харин өнөөдөр Монголчуудад ярьсан та нарын “Ардчилал” нэртэй үлгэрийг чинь ард түмэн худал гэдгийг мэдсэнээр төгслөө. Ард түмэн та нарт хуурагдаж байснаа ойлголоо. Одоо та нар юу ярьж дахин хуурах гэж байна. Сэдэв байна уу? Ирээдүйн хөгжлийн тухай ярих уу? Өнөөдөр эрх баригчид нам хамаарахгүй л ардчилал ярьж байна. Яагаад гэвэл ярих сэдэвгүй болчихож дээ хөөрхий. Нэг ардчилал, айл бүрт ардчиллыг ч гэх шиг оюуны согогтой хүмүүсийн юмыг ярьцгаана.

Монголчууд өнөөдөр юуг ойлгож байна вэ гэвэл “Ардчилал гэсэн хоосон үгээр 22 жил амьдарч иржээ” гэдгийг “Эрх баригчид Монголын төлөө юу ч хийхгүй юм байна” мөн “Эрх баригчидад дахин найдах аргагүй юм байна” гэдгийг ойлголоо.

Ард түмний хэлж байгаа үнэнийг хүлээж авч чадахгүй “ардчиллаа хамгаална” хэмээн тэнхээ мэдэн орилж хашгирч байгаагаас харахад айсандаа “амиа хамгаална” хэмээх зүтгэж буй нь илт. Яагаад гэвэл сүүлийн 22 жил хоосон ардчилал ярьж, ард түмэн, үндэстнийхээ баялгийг хулгайлж идэцгээчихээд одоо тэр нь илчлэгдээд ирэхээр сандрах нь аргагүй.

Хэзээ ч ханаж, цадахгүй шуналын тулам болсон өнөөгийн эрх баригчид монголын ард түмний төлөө ажиллах парламентыг бизнесийн талбар болгож, эх орноо гадныханд худалдаж ашиг хүртэх талбар болгож байна.
Монголын парламентаас эх орныхоо төлөө гэсэн ганц ч зүйл хүсээд хэрэггүй. Хамтарсан засгийн газар бол цэвэр хуйвалдааны засгийн газар. Тэд хэний эсрэг хуйвалдсан бэ гэхээр ард түмнийхээ эсрэг хуйвалдсан. Ард түмнийхээ баялгийг дээрэмдхийн төлөө гадныхантай хуйвалдсан.

Парламент бол гэмт хэрэгтнүүдийн цуглуулга болсон. Намаараа хуваагдаж байгаа мэт дүр үзүүлэвч үнэндээ ямар ч ялгаа байхгүй. Намаараа талцаж хоорондоо маргалдаж, ард түмнийхээ эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллаж байгаа мэт харагдавч үнэндээ өөрсдөдөө зориулан, ашигтай хууль шийдвэр гаргахын төлөө л ажилладаг. Хэрэв зөвшөөрөхгүй бол завсарлага авдаг, хурал хаядаг аргаар өнгөрсөн 22 жилийн турш парламент ажиллаж иржээ. Өнөөдөрч хэвээрээ парламентын чуулган дээр хоёр намынхан хоорондоо “бид нар та нарынхыг дэмжсэн шүү дээ. Одоо бид нарыг дэмжих ёстой” хэмээн хээв нэг наймаалцаж байгаагаас бүх зүйл харагдана. Нам дамнасан олигархиудын тогтолцоо монгол оронд тогтчихжээ.

Монголын парламент монголын төлөө ажиллах ямар ч боломжгүй болсон. Монгол төрийн ордондоо архидаж, хоорондоо зодолдож байна. Архичид монгол орны хувь заяаг хэзээ ч шийдэхгүй, шийдэж ч чадахгүй. Төрийн хүний эрдэмүүдгүй харанхуй нөхдүүд эмс хүүхнүүдтэй завхайрцгааж байна. Товчхондоо янхант-төр бий болжээ. Эртний хятадын хаад шиг эхнэрүүдээр хүрээлүүлсэн манж, хятадын төрхтэй улс төрчид монгол орныг минь бузарлаж байна.

Дөрвөн хөлтэй адгуус монгол хүнээс үнэтэй болж, үнэтэй дээл хувцас, хөөрөг зэргээр нэг нэгэндээ зиндаархаж, ард түмнээ доромжилсон нөхдүүд Монголын парламентад дүүрэн байна. Тиймээс өнөөдөр муу муухайн үүр уурхай болсон парламентыг цэвэрлэх шаардлагатай болжээ. Цэвэрлэх арга бол мэдээж сонгуулийн хувьсгал. Сонгуулийн хувьсгалаар л Монголчууд олигархиудаасаа салах ёстой. Хэрэв үгүй гэвэл хүчирхийллийн хувьсгалаас өөр зам үгүй. Сонгууль гэдэг шинэ хүнийг сонгохдоо биш харин хуучин нөхдүүдийг халахдаа байдаг. Монголын төлөө биш нөхдүүдийг Монгол хүн бүр мэдэж байгаа. Тэдгээр эх оронч нөхдүүдийг дахин дахин найдаж сонгоод байх гэнэн хүмүүс Монголчууд биш ээ. Эх орон, үр хүүхэд, ирээдүй хойчийнхоо төлөө хийх СОНГУУЛИЙН ХУВЬСГАЛ Монголчуудын өмнө иржээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих