УОК: Энэ сарын 23-ны 06.00 цаг хүртэл халдваргүй бүсээс Улаанбаатар руу орж болно
Улаанбаатараас гарах хөдөлгөөнийг энэ сарын 18-наас хязгаарласан. Харин хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан автотээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажилд оролцох зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлэх юм.
Харин Улаанбаатар руу нэвтрэх эрх нь энэ сарын 23-ны 06.00 цаг хүртэл хэвээр байна. Тодруулбал, Ковид-19-ийн халдвар гараагүй аймаг, сумаас Улаанбаатар хот руу ирэх иргэд асуумж бөглөж, нэвтэрнэ. Халдвартай аймаг, сумаас ирэх бол PCR шинжилгээ өгөх ёстой бөгөөд тухайн орон нутагт PCR аппарат байхгүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөх ёстой юм.
URL: