ОХУ дахь АНУ-ын сүүлчийн консулын газрыг хаах болсон шалтгаанаа төрийн департамент тайлбарлав

ө

ОХУ дахь АНУ-ын сүүлчийн Консулын газрыг хаах болсон шалтгаанаа Төрийн Департамент Америкийн дипломат төлөөлөгчийн ажилыг оновчтой болгох зорилготой гэж тайлбарлалаа. Энэ тухайгаа Америкийн гадаад улс төрийн хэлтэсийн төлөөлөгч ТАСС агентлагт мэдээлжээ. Тэрээр нэмж хэлэхдээ, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нь ОХУ дахь Америкийн Элчин сайд Жон Салливантай зөвлөлдөн “ОХУ дахь дипломат төлөөлөгчийн ажилыг найдвартай, аюулгүй байдлыг нь хангах гэж тогтмол хичээдэг” тул ийм шийдвэр гаргалаа гэжээ.

Мөн төрийн департамент нь АНУ-ын нутаг дэвсгэрт орших ОХУ-ын ерөнхий консулын эсрэг ямар ч арга хэмжээ авахгүй гэсэн байна.

ОХУ дахь АНУ-ын сүүлчийн консулын газрыг хаах болсон нь 12 дугаар сарын 19-нд тодорхой болсон юм. Конгрессын мэдэгдэлд 2017 онд Оросын засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу энэ алхмыг хийлээ гэж тайлбарлсан. Уг шийдвэр нь ОХУ-ын нутаг дэвсгэрт ажиллах АНУ-ын дипломатын тоог хязгаарлах тухай юм.

Владивосток дахь консулын газар цар тахлаас шалтгаалан энэ оны 3 дугаар сараас үйл ажиллагаагаа түр зогсоосон байсан. Екатеринбург дэх консулын газар богиносгосон цагаар ажиллаж байжээ. Эдгээр консулын газруудыг хаавал АНУ-ын цорын ганц дипломат төв зөвхөн Москвад үлдэхнээ.

Эх сурвалж: www.lenta.ru


URL: