Даваа гаригаас сурагчдын амралт эхэлж, цахимаар хичээл завсарлана

5fdaebf1b52aa

Засгийн газрын 2020.11.23-ны өдрийн хуралдаанаар шийдвэр гаргасны дагуу ЕБС-ийн сурагчдын амралт энэ бямба гаригаас буюу арванхоёрдугаар сарын 19-нөөс эхэлнэ.  Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ныг дуустал теле болон цахим хэлбэрээр заах ба сурагчид арванхоёрдугаар сарын 19-нөөс эхлээд хоёрдугаар сарын 1-нийг хүртэл теле хичээл судлахгүйгээр амрах юм. Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын тухайд бол 2021 нэгдүгээр сарын 05 хүртэл цахимаар хичээллээд, хоёрдугаар сарын 15 хүртэл амарна. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020.12.11-нд Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад 2020-2021 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын теле, цахим хичээлийг бататгах, суралцагчдын сурах үйлийг дэмжих зорилготой давтлагыг сургуулийн орчинд 2020 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулахыг зөвшөөрсөн тушаал гаргасан.

Тушаалаар давтлага заавал зохион байгуулахыг үүрэг болгоогүй бөгөөд эцэг, эхийн бичгээр гаргасан хүсэлт, зөвшөөрлийн дагуу суралцагч, багшийн сайн дурын санал хүсэлтийн үндсэн дээр зохион байгуулж болохыг зөвшөөрсөн ч

Засгийн газар өнөөдөр 2020.12.13-ны хуралдааны үеэр Шадар сайд Я.Содбаатар “Эцэг, эхчүүд нь хүүхдүүддээ теле хичээл бататгах давтлага авах санал гаргасан. Гэхдээ БШУ-ны сайдын гаргасан шийдвэрийг ирэх оны нэгдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулсан” гэсэн мэдээлэл өгсөн юм. Тиймээс хэрэв эцэг, эхчүүд сайн дураараа хүсэлт гаргавал ирэх оны эхнээс халдвар гараагүй орон нутгуудад сурагчдад давтлага авах боломж нээгдэж магадгүй юм.


URL: