Ерөнхий сайдаар Ч.Хүрэлбаатар томилогдох уу

EwAINEos

Өчигдөр /2020.12.14/ болсон Засгийн газрын мэдээллийн үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “ирэх долдугаар сарын 01-ны өдрийг хүртэл бүх айл өрх болоод зарим аж ахуй нэгжийн цахилгаан, дулааны төлбөрийг чөлөөж байна” гэж мэдэгдсэн.

Тэгвэл түүний энэхүү мэдэгдлийг зарим эх сурвалжууд “У.Хүрэлсүх ирэх Ерөнхийлөгчийн сонгуульдаа бэлдэж эхэллээ” гэж мэдээлж буй юм.

Учир нь ирэх жилд сонгогдох Ерөнхийлөгч зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатай сонгогдох бөгөөд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд дахин ийм боломж гарах нь эргэлзээтэй тул, тэрээр нэр дэвших бэлтгэлдээ орсон гэж зарим эх сурвалжууд мэдээлж буй юм. Иймд МАН-аас томилогдох дараагийн Ерөнхий сайд хэн бэ гэсэн асуулт тус нам дотор яригдаж эхэлсэн байна. Тухайлбал У.Хүрэлсүхийг залгамжлах дараагийн хүнээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тодорсон гэх мэдээлэл байгаа юм.

Эх Сурвалж: Isee.mn


URL: