Шинэ вирусээр үүсгэгдсэн ханиад тархжээ

Баярын өдрүүдэд яаралтай түргэн тусламж, Нийслэлийн эрүүл мэндийн нэгдэл, амбулаториуд уртасгасан цагаар ажиллалаа. Яаралтай түргэн тусламжийн төвийн 103 дугаарын утас баярын өдрүүдэд ачаалалтай байсан байна. Дуудлагын дийлэнх хувийг архины хордлогод орсон дуудлагууд эзэлжээ. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хоорондоо зодолдож, хүний биед гэмтэл учруулах, хутга мэсээр нэгнээ гэмтээсэн гэх дуудлага зонхилж байсан байна. Үүнээс гадна өндөр настнуудын даралт ихэссэн, хоолны хордлогод орсон, бага насны хүүхдүүд халуурч, ханиалгалаа гэх дуудлага их байжээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн амбулаторид ирж үзүүлсэн хүүхдүүдийн ихэнх нь шинэ төрлийн вирусийн гаралтай ханиадаар өвдсөн байжээ. Энэ ханиад нь толгой өвдөж өндөр хэмээр халуурах, мөн гүйлгэж, хамраас цус гарах, хоолой өвдөх шинж тэмдэг илэрдэг байна. Хүүхэд гэлтгүй насанд хүрсэн хүмүүсийн дунд шинэ вирусийн ханиад элбэг байгаа аж.

Х.ЦЭНД


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих