Жо Байден, Камала Харрис нар “Оны онцлох хүн”-ээр шалгарлаа

Eo7YJbnXIAA7P_L

1927 оноос хойш тухайн жилийн хамгийн нөлөө бүхий хүнийг шалгаруулдаг “Time” сэтгүүл АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, дэд ерөнхийлөгч Камала Харрис нарыг 2020 оны “Онцлох хүн”-ээр нэрлэсэн тухайгаа твиттертээ бичжээ. Энэ тухай сэтгүүлийн редактор Эдвард Фельсентал “Америкийн түүхийг өөрчилж, дэлхий нийтийн уй гашууг багасгах алсын хараатай бодлогыг дэвшүүлж, хуваагдмал байдлыг нэгтгэсэн гайхалтай үйл хэргээр нь  тэднийг энэ оны онцлох хүнээр шалгарууллаа” гэв. Гэхдээ албан ёсоор үүнийг олон нийтэд хараахан зарлаагүй байна.

Энэ номинацийн сүүлийн шатанд цар тахлын үеэр хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө ажиллаж байгаа, шударга ёс, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн хөдөлгөөнийг санаачлагч ,доктор Энтони Фаучи болон экс ерөнхийлөгч Дональд Трамп шалгарсан байна. Дашрамд, тус сэтгүүлийн 2016 оны “Онцлох хүн”-ээр ерөнхийлөгч Дональд Трамп шалгарч байсан юм.

Эх сурвалж:BBC


URL: