УОК муулуулан муулуулан байж ажилласны дүнд тархалтын эрсдлийг 10 дахин бууруулжээ

712-1607491014_өргөтгөсөн-11-(1)

2020 оны 11 сарын 11-нд коронавирусын халдварт цар тахлыг дотооддоо алдсан нь тодорхой болов. Шинэ коронавируст цар тахлын тархалтыг дотооддоо хумихтай холбоотой цаг үеийн шуурхай арга хэмжээ авах асуудлын талаар 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20:00 цагт УОК хуралдаж, орон даяар Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр санал гаргасныг Монгол Улсын Засгийн газар ээлжит бус хурлаараа авч хэлэлцэн эцэслэн шийдвэрлэсэн билээ.

Үүнээс хойшхи 1 сарын хугацаанд  юу болсныг Монголчууд бараг бүгд мэдэж байгаа. Улмаар өнөөдөр Монгол Улсын Засгийн Газар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нийслэл Улаанбаатар хотод 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 06.00 цагт дуусгавар болгох шийдвэр гаргасан билээ. Яагаад ийм шийдвэр гаргах болсон бэ? гэвэл Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой Комисс цар тахлын халдварын голомтыг хяналтанд авч, цурманд оруулсан төдийгүй нийт эрсдэл бүхий 557 800 хүнд шинжилгээ хийсэн байна.
Түүнчлэн экспортын орц гарцуудыг хяналтад авч эдийн засгийн гол судсаа хамгаалж чаджээ.Хамгийн гол нь Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой Комисс муулуулан муулуулан байж, нэг сар орчим ажилласны дүнд коронавирус цар тахлын тархалтын эрсдлийг 10 дахин бууруулсан байна.
Мөн түүнчлэн Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх хөл хорионы үед зарим шатанд алдаа дутагдал гаргасныг хүлээн зөвшөөрч, ард иргэдээсээ уучлал гуйсан билээ. Иймээс ч холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох байх гэсэн хүлээлт иргэдийн дунд үүсээд байна.
 Одоо иргэд бидэнд гагцхүү маскаа зүүж ажиллаж амьдрах, урьдчилан сэргийлэх хариуцлага ноогдож буйг дурьдах нь зөв биз ээ.
Г.Пүрэвбат

URL: