Номин сүлжээ дэлгүүр үнийн дүнгээ зөрүүлэн иргэдийг ШУЛДАГ уу?
Сүүлийн өдрүүдэд Номин сүлжээ дэлгүүрийг шүүмжлэх иргэдийг жиргээ цахим орчинд тархах болсон. Цар тахлын онцгой дэглэмт эдгээр өдрүүдэд ч тэд иргэдийг бухимдуулж үнийн дүн зөрүүтэй эсвэл 999 гэх үнийн дүнгээрээ гүйлгээ хийж иргэдээс 1 төгрөгийн татаас авсаар. Харин ШӨХТГ-аас Номин сүлжээ дэлгүүрт шаардлага хүргүүлсэн ч тэдний зүгээс 999 гэх үнийн дүнгээсээ иргэдэд 10 төгрөг хариулан өгдөг хэмээн хариу мэдэгдэл хийсэн байдаг.
Харин дахин нэгэн иргэн НОМИН дэлгүүрийн талаарх мэдээллийг цахим хуудаснаа нийтлэн жиргэжээ. Тэрээр “НОМИН дэлгүүр шулсаар л… Үнийн дүн яагаад ийм зөрүүтэй байдгийг хэн ч мэдэхгүй. Хуучин үнээ бараан дээрээ наагаад, кассан дээрээ нэмэгдсэн үнээрээ ЗАРНА” хэмээжээ.
Хэрэв НОМИН дэлгүүрийн энэ үйлдэл үнэхээр үнэн бол холбогдох хууль хяналтын байгууллага нь яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Хүнд хэцүү энэ өдрүүдэд ард иргэддээ тусламжийн гараа сунган туслаж чадахгүй юм бол энэ мэт боловсон аргаар үйлчлүүлэгчидээ шулахаа больмоор юм..
Цахим орчимд жиргэсэн иргэний постоос..
URL: