УОК хөл хорио сунгах эсэхийг хэлэлцэнэ
Дотоодод коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан Улаанбаатар хот болон голомт бүртгэгдсэн аймгуудын хөл хориог энэ сарын 11-ний 06.00 цаг хүртэл сунгаад буй. Энэ хугацаа энэ баасан гаригт дуусах юм. Тиймээс хөл хориог үргэлжлүүлэн сунгах эсэх асуудлаар өнөөдөр УОК хуралдаж, шийдвэр гаргахаар болжээ.
УОК-ын гаргасан шийдвэрийг маргааш Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэхээр болсон байна.
Энэ талаар бид шуурхай мэдээлэх болно.
URL: