Нэг ботго хорин мянган төгрөг

Дорноговь аймагт тэмээн сүргийг өсгөн үржүүлэх талаар аймгийн Засаг дарга, зарим компанийн эзэд эдийн засгийн урамшууллын арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байгаа нь тэмээчдийн талархлыг хүлээж байна. Тухайлбал аймгийн Засаг дарга П.Ганхуяг эсэн мэнд бойжуулсан ботго бүрт 5000 төгрөг, Мандах сумын нутаг /Цагаан суварга/ -д төсөл хэрэгжүүлж байгаа МАК ХХК ботгонд бонус зарлаж ботго бүрт 20000 төгрөг олгохоор болжээ.

Төрөөс тэмээний нэг кг ноосонд 2000 төгрөгийн урамшуулал олгохоор болсонд тэмээчид баяртай байгаа ажээ. Жил өнжиж ботголдог тэмээн сүргийн ботгыг бойжуулах, төл бүрийг бүрэн авах бололцоог урамшуулсан дээрх арга хэмжээ нь тэмээ өсгөх нөхцөлийг бүрдүүлсэн таатай арга хэмжээ болжээ.

М.Чулуун
Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих