ЭМЯ: Улаанбаатарт 5, Сэлэнгэд 4, Дархан-Уулд 1 болон ХӨСҮТ-ийн 2 ариутгагчаас коронавирусийн халдвар илэрлээ

264846-01122020-1606792087-645464270-ambaselmaa

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш 19680 хүнд шинжилгээ хийхэд хавьтлын 12 хүнээс халдвар илэрсэн. Улаанбаатарт 7 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь батлагдсан ойрын хавьтлын 5 хүн. 2 нь ХӨСҮТ-д ажиллаж байсан ариутгагч. Улаанбаатарт батлагдсан тохиолдол 96 болж байна.

  • Баянгол дүүргийн 1, 2, 3, 4, 6, 7, 9, 10, 18 хороодоос нийт 246 тохиолдол,
  • Баянзүрх дүүргийн 4, 10, 14, 15, 22 хороодоос нийт 24 тохиолдол,
  • Сонгинохайрхан дүүргийн 1, 7, 16, 19, 20 хороодоос 14 тохиолдол,
  • Сүхбаатар дүүргийн 7, 12, 13, 16, 18 хороодоос нийт 14,
  • Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооноос 1,
  • Хан-Уул дүүргийн 4, 10, 16, 21 хороодоос 16 тохиолдол,
  • Багануур дүүргийн 4 дүгээр хорооноос 1 тохиолдол бүртгэгдээд байна.

Сэлэнгэд 4 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь 3 нь гэр бүлийн хүмүүс. Нэг нь эмнэлгийн ажилтан.  Дархан-Уул аймагт 1 тохиолдол бүртгэгдсэн. Энэ хүний тандалт судалгааг хийж байна.

  • Архангай аймгийн батлагдсан тохиолдол 3
  • Сэлэнгэ аймаг 193
  • Орхон 24
  • Улаанбаатар 84
  • Дорноговь 21,
  • Говьсүмбэр 4
  • Дархан-Уул 45 байна.

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 831, эдгэрсэн 365, эмчлэгдэж байгаа 457 байна. Үүнээс 374 хөнгөн, 75 хүндэвтэр, 5 хүнд, 3 маш хүнд байна” гэлээ.


URL: