Татвар төлөгчдийн 150 сая төгрөгөөр авсан хаалтаа коридорт гарган хаяжээ
УИХ-ын гишүүдийн өчигдөрхөн авчихаад, өнөөдөр гаргаж хаясан хаалт хэдэн төгрөгийн үнэтэй вэ? Одоо энэ хаалтуудыг складад хэрэглэхгүй хураах уу эсвэл талбай дээр байсан боржин чулуу шиг ямар нэгэн байдлаар хэрэглээнд “шахах уу”.
Хаалтны талаарх үнийн судалгаа:
Alibaba, Amazon сайтууд дээр хаалтны нэг тал нь дунджаар 25-70 ам.долларын үнэтэй. Гишүүн бүрт нүүрэн тал, хоёр хажуу тал гээд гурваар тооцвол нэг иж бүрэн хаалт дунджаар 75-210 ам.долларын үнэтэй. Төгрөгөөр нэг гишүүнд 590 мянган төгрөг.
Албаны бус мэдээллээр нийт өртөг нь 150 сая гэх ч мэдээлэл гарч буй. Муугаар хардвал, хэн нэгэн нөлөө бүхий эрхмийн холбоо бүхий үйлдвэрээр үүнээс ч өндөр үнээр захиалгаар хийлгүүлсэн байх ч боломжтой.
Өчигдөр цахим орчинд “Иргэд нь шинжилгээ өгөх гээд шахцалдаж зогсож байхад гишүүд нь тусдаа шилэн хоргод сууж байна” гэх мэт шүүмжлэлд өртсөн. Тэгвэл өнөөдөр өнөөх хаалтуудыг авч, ордны коридорын шалан дээр хураажээ.
Эх Сурвалж: Gereg.mn
https://gereg.mn/news/68644
URL: