17-19 насны залуусын амийг авч одсон ноцтой осол болжээ

129206634_3873337102684910_2805465484533260206_n

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн Уурхайн зам гэдэг газар буюу аймгийн төвөөс зүүн зүгт 5 км газарт зам тээврийн ноцтой осол гарчээ. Ослын улмаас автомашины эд ангид хүн хавчуулагдсан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг өчигдөр /2020.12.01/ 15:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиход “Тоёота Креста” автомашин “Фотон” маркын ачааны автомашинтай мөргөлдсөн байжээ. Харамсалтай нь суудлын автомашины жолооч 19 настай залуу Т, 17 настай хүү Ш нар автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсныг алба хаагчид 4:30 цаг ажиллан цогцсыг гарган аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Тэд Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат хүүхдүүд байжээ.

127480061_847436082723395_4133473537327937876_n


URL: