А.Амбасэлмаа: Хамгийн сүүлийн тохиолдол “Аман хуур” хотхоноос илэрсэн тул тус байрны оршин суугчид шинжилгээ өгөх хэрэгтэй

16064499445fc07b1807e5b

Монгол Улс дотооддоо халдвар авсан хүний тоо 300 болоод буй. Тэгвэл хамгийн сүүлд илэрсэн тохиолдол нь БЗД-ийн 14 дүгээр хорооны “Аман хуур” хотхоноос илэрсэн болохыг ХӨСҮТ-ийн дарга А.Амбасэлмаа мэдээлэв.

Тэрбээр “БЗД-ийн 14 дүгээр хороонд байрлах “Рапид мед” хэмээх эмнэлгээр арваннэгдүгээр сарын 1-нээс хойш үйлчлүүлж, бариа засал хийлгэсэн хүмүүс шинжилгээ өгөх хэрэгтэй. Сүүлийн батлагдсан тохиолдол БЗД-ийн 14 дүгээр хорооны “Аман хуур” хотхоноос гарсан тул тус байрны оршин суугчид шинжилгээ өгөхийг хүсч байна” гэлээ.


URL: