Коронавирусийн халдвар 26-гаар нэмэгдэж, батлагдсан тохиолдол 608 боллоо
ЭМЯ-наас мэдээлж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, 11-р сарын 21-ний 17.00 цагаас хойш 1305 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдварын 26 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Улаанбаатар 2, Сэлэнгэд 19 тохиолдол, Дорноговьд 1, Дархан-Уулд 4 тохиолдол бүртгэгдлээ. Монголд халдварын батлагдсан тохиолдол 608 боллоо.
4-72 насны хүмүүс өвчилсөн, дундаж нас 32 байна. ДЭМБ-аас коронавирусийн халдварын нууц үе 14 хоног гэж тогтоосон. Монголд бүртгэгдсэн халдварын нууц үе 5-5.2 хоног, халдварыг эрчимтэй тараах үе 4 хоног байна. Гэр бүл, ойр дотны хүмүүст халдвар тараах эрсдэл маш өндөр байна. Нэг хүнд 7-8, цаашилбал 24 хүнд тараах эрсдэл байна.
URL: