Эмоци продакшны тоглолт үзсэн иргэд яаралтай ХӨСҮТ-д хандана уу

Эрүүл мэндийн яам 17:00 цагаас коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр нийт иргэддээ онцгой дэглэмийн үеэр үүрэг гүйцэтгэж буй ажилтан албан хаагчдын ажлыг хөнгөвчлөн мөн иргэний үүргээ биелүүлэн зайлшгүй шаардлагатай иргэдийг коронавирусий шинжилгээ өгөхийг хүслээ. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод халдвар анхны голомт болсон иргэний ойрын хавьтагч болсон иргэдийг энэхүү шинжилгээнд сайн дураараа хамрагдахыг хүссэн юм. Тухайлбал 11-р сарын 8-ны өдөр “Эмоци продакшн”-ий тоглолтийг үзсэн буюу зурган дээр дугуйлсан суудлаар суусан иргэдийг шинжилгээ өгөхийг хүссэн юм.

Иймд нийт иргэддээ арваннэгдүгээр сарын 8-ны өдөр эмоцийн тоглолтыг дээрх зураг дээрх суудлаар суусан иргэдийг шинжилгээнд хамрагдахыг анхааруулж байна. Та бүхэн халдвартай иргэний ойрын хавьтагч байсан учир өөрийн хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндийн төлөө гэртээ хамгийн ойр байрлах цэгт коронавирусийн шинжилгээ өгөөрэй гэж хүсье.

Түүнлэн дээрх суудлаар суусан иргэд яаралтай эрүүл мэндийн яам болон Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй холбоо барина уу.

02b0b91ad0f3566714dae86de24e54b6


URL: