Д.Өлзий-Орших: Доржханд, Бат-Эрдэнэ сахал, дотоожны асуудалд уурлаад байгаа улсыг ойлгохгүй байгаа шүү
УИХ-ын чуулган өчигдөр анх удаа цахимаар хуралдсан билээ. Тус хуралдааны үеэр 2021 оны төсвийн хуулийг баталсан бөгөөд цахим хуралдаанд Булган аймгаас сонгогдсон Ж.Бат-Эрдэнэ гишүүн гэрээсээ оролцсон байна.
Ингэхдээ тэрбээр хурлын дундуур босож явсан бөгөөд энэ үеэр дотуур хувцастайгаа чуулганы хуралдаанд оролцсон дүрс нь шууд дамжуулалтын үеэр камерт бичигдэн үлдсэн байна.
Харин түүнийг өмөөрөн гитарчин, ая зохиогч, продюсер Д.Өлзий-Орших өөрийн цахим хуудсандаа “Доржханд, Бат-Эрдэнэ сахал, дотоожны асуудалд уурлаад байгаа улсыг ойлгохгүй байгаа шүү.
Доржхандын толгой бол Доржхандын өөрийнх нь хувийн өмч мөн бөгөөд тэр нөхөр өөрийн мэдлийн толгойныхоо үсийг хусах, болон будах, сахлаа замбараагүй ургуулах, засах, будах эсвэл огт сахалгүй явах Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхтэй.
Бат-Эрдэнийн гэр бол мөн тэр хүний хувийн өмч бөгөөд гэр дотроо тэр нөхөр чармай нүцгэн явах, дах дэгтийтэй явах, костюмтойгоо төмс шарж зогсох мөн Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхтэй.
Харин Доржханд УИХ-н гишүүний микрофоныг ашиглан Сахлаа рекламдах, бүх эрчүүлийг сахлаа ургуул гэх мэт элий юм ярьж эхэлбэл, эсвэл Бат-Эрдэнэ төрийн ордонд өмдгүй явж байвал гэртээ өмдгүй зурагт үзэж байгаа сахалтай би ч уурлана.
Энэ бол миний эр” хэмээжээ
URL: