Хөдөлгөөн хязгаарласан аймгууд
Ковид 19 халдвар алдагдсантай холбогдуулан Улаанбаатар хотын гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах шийдвэрийг УОК-оос гаргаад байгаа билээ. Харин энэ шийдвэртэй холбогдуулан зарим аймгууд ч авто машины хөдөлгөөнийг хязгаарлаад байна.
УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг ”Одоогийн байдлаар Дорнод, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн онцгой комисс хуралдаж, хөдөлгөөн хязгаарлах шийдвэр гаргаад эхэлсэн. Энэ оны гуравдугаар сард л цар тахлаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг баталсан. Тус төлөвлөгөөнд хүн хүч, нөөц бололцоо болон байдал хүндэрвэл хэрхэн хязгаарлах талаар бүх салбар бэлэн байдлаа хангасан. Бид баталсан төлөвлөгөөнийхөө дарааллын дагуу арга хэмжээгээ авна. Өнөөдөр гэхэд л нөөцийн махнаас 50 тонныг гаргасан. Бидэнд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хэдэн сарын нөөц бий. Тиймээс иргэд үймж, сандрах хэрэггүй. Бараа таваарын нийлүүлэлтийн хомсдол гарахгүй. Харин зохиомол хомсдол үүсгэх нь эргээд олон нийтийн бөөгнөрөл бий болгож, олон эрсдэл дагуулна” гэлээ.
URL: