Ш.Раднаасэд, Д.Амарбаясгалан нарын жөтөөрхөл Говь-Алтайн МАН-ыг шалаар нэг болгов

unnamed

Орон нутгийн сонгуулиар түүхэндээ цэнхэртэж үзээгүй Говь-Алтай аймаг ганцхан сумаас бусад бүх сумд нь Ардчилсан нам ялалт байгуулсан. Энэ нь хэрсүү ард түмэн юмны наана цааныг ойлгож хийж бүтээх чин хүсэлтэй хүнийг ялгаж салгадаг гэсэн үг.

Өнгөрсөн 4 жилийн тухайд МАН-ын гишүүд олон дуулиан шуугиантай хэрэг тарьсан нь ялагдалд хурцаар нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл Ш.Раднаасэд гишүүн Говь-Алтай аймаг дахь өөрийн байр суурь ганхаад ирэхээр түүнийг ганхуулж буй Д.Амарбаясгалантай далд дайн зарлаж хөлөөрөө дамжуулан байлдаж эхэлсэн. Энэхүү дайны золиос болсон тод жишээ бол Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын дарга асан хөөрхий бүсгүй С.Болормаа агсан юм. Ш.Раднаасэд гишүүний орон нутаг дахь томилгооноос ганцаараа үлдсэн уг бүсгүй гишүүний нүд чих болж байлаа. Бүсгүйн үхлээр маш их улс төр хийж тоглолтоо нэг шат ахиулсан Ш.Раднаасэд орон нутгийн сонгуульд өөрийн хүмүүсээ дэвшүүлж чадахгүй шахуулсандаа хорсож сум бүхэнд нэр бүхий хүмүүсийг бие даан өрсөлдүүлсэн нь МАН-ын авах ёстой саналыг хувааж ялагдал хүлээх гол шалтгаан болсон.

Д. Амарбаясгалангийн мэдрэмжгүй тоглолт

Сүүлийн 2 жил Говь-Алтай аймагт азарга тарааж азарга Баясаа хочтой болсон түүний рейтинг саяхныг хүртэл хаан аятай байлаа. Харин орон нутгийн сонгуулийн дараа энэ байдал эсрэгээрээ болсон гэхэд хилсдэхгүй. Төрөлх алтай ТББ буюу өөрийнх нь 10 жилийн нэг үеэс бүрдсэн тус байгууллагаас орон нутагт хэн ч мэдэхгүй хүмүүсийг дэвшүүлсэн нь ялагдлын мөн нэг шалтгаан болсон гэж хэлж болно.

Орон нутагт өөрийн гэсэн өнгө төрхтэй улс төрч бол намын дарга асан В.Рэнцэндорж юм. Тэрээр өөрийнхөөрөө намаа удирдаж чадалгүй Амарбаясгалангийн тушаалаар явсан нь нэг мөр МАН-ын нэрийг шал дээр унагав.

Tur.mn


URL: