Баасанжавын Отгон: Нэг гишүүний жилийн төсөв 350 сая төгрөг!!!!
“Тойргийн мөнгө” нэрээр УИХ-ын гишүүд өөрсдөдөө зориулж мөнгө авдаг талаар олон жил ярьж байгаа ч яг хэдэн төгрөг, юунд төсөвлөдгийг нарийн мэдэхгүй өдий хүрсэн. УИХ-ын гишүүдийн нууц төсвийг Ийгл ТВ-ийн “Эрэн сурвалжлагч” нэвтрүүлэг ил болгож байна.
Сарын 2 сая төгрөгийн цалинтай, дээрээс нь туслах, зөвлөх, бие төлөөлөгч гэсэн 4 хүн төсвөөс цалинжуулж төсвөөс жилдээ 70 сая төгрөг зарцуулж буй УИХ-ын гишүүд
-Тойрогт ажиллах зардал 250 САЯ
-Мэдээлэл, хуулийн төсөл боловсруулах зардал 25 САЯ
-Томилолтын зардал 5 САЯ
-Зочин хүлээн авах зардал 720 МЯНГА ….
гэх мэтээр нэг гишүүн жилд 280 орчим сая төгрөгийг захиран зарцуулж байна.
Өөрийнх нь болон туслахын цалин хөлстэй нийлээд нэг гишүүнд Монгол улс жилдээ 350 сая төгрөг зарцуулж байна. Жилдээ 26 тэрбум төгрөгийг 76 хүн хувааж зарцуулах нь зөв үү ? Монгол улсын гадаад өр 30 тэрбум ам доллар буюу бүтэн 10 -аад жилийн төсөвтэй тэнцчихээд байхад гишүүд ийм байж болох уу? УИХ-ын гишүүд төсөв хувиарлах давуу эрхээ ашигласан гэж би үзэж байна. Зарим шинэ гишүүд ийм мөнгө захиран зарцуулах эрхтэй гэдгээ ч мэдээгүй явна.
Илүү дэлгэрэнгүйг “Эрэн сурвалжлагч” нэвтрүүлэг өнөөдөр буюу 2020.11.02-ны 20 цаг 30 минутаас Ийгл ТВ-ээр үзүүлнэ.
URL: