“Муслимууд Францчуудыг сая саяар нь хөнөөх эрхтэй”

ST_20200508_FDCON_5652750-780x500

Франц улсад сүүлийн сар хүрэхгүй хугацаанд хоёр удаа хүний толгой тасдсан хэрцгий халдлага боллоо. Эхнийх нь Парисын дунд сургуулийн багш исламын шашны мөргөлч Мухаммедын шог зураг бүхий сэтгүүлийг хичээлдээ ашигласныхаа төлөө Чечень дүрвэгчийн гарт хэрцгийгээр алуулсан. Харин хоёр дахь халдлага нь өчигдөр Ницца хотод болж, Тунисаас ирсэн эр сүмд гурван хүнийг хутгалан хөнөөсөн юм.  Ингэхдээ нэгийх нь толгойг тасдаж, нэг хүний хоолойг нь хэрчсэн байв.

Энэ бүгд нь халдлагын цаана исламын шашинтнууд байгаа гэж Францын эрх баригчид зарлаж тэдэнтэй хатуу тэмцэнэ гэж  мэдэгдсэн нь Исламын шашинт улс орнуудын дургүйцлийг төрүүлээд байгаа юм.

Тэгвэл Малайз улсын Ерөнхий сайдаар 24 жил ажилласан 95 настай Махатхир Мохамад өөрийн цахим хуудаснаа “Түүхийн туршид олон саяараа француудад хядуулж байсан муслимууд өнөөдөр тэднийг сая саяар нь алах эрхтэй. Гэхдээ Исламын шашинт амийг амиар төлөх хууль байдаггүй. Нэг хүний буруутай үйлдлийг нийт исламчуудын эсрэг ашиглаж байгаа бол францчууд шийтгэлээ хүлээх хэрэгтэй. Францын эрх баригчид иргэддээ бусдын итгэл үнэмшил, соёлыг хүндэтгэхийг заах хэрэгтэй. Макроны хувьд ердөө ч соёлжсон хүн шиг харагдахгүй байна. Тэр яг л балар эртний хүн шиг аашилж байна” хэмээн жиргэжээ.

Исламын шашинт орнуудад ихээхэн хүндлэгддэг удчирдагчдын нэг ийнхүү францчуудын эсрэг хатуу үг чулуудсаныг дэлхийн хэвлэлүүд ноцолж байна.

“Twitter” компанийн зүгээс Мохамадын жиргээг хүчирхийлэл, аллагыг сурталчилсан агуулгатай гэж үзээд устгасан байна. Сүүлийн өдрүүдэд Франц болон Исламын шашинт орнуудын хоорондын зөрчил ширүүссээр байгаа юм. Энэ нь олон зуун жилийн түүхийн явцад дайсагналцсаар ирсэн эртний загалмайтны болон исламын зөрчил одоо ч оршин тогтносоор буйн жишээ юм.

Эх сурвалж: SCMP


URL: