Л.Нинжжамц чөлөөлөгдөх хүсэлт өгөөгүй гэв
МҮОНРТ-ийн дотоодод үүссэн цалинтай холбоотой асуудал олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Харин үүнийг бодит мэдээлэл биш гэдгийг МҮОНРТ-ийн удирдлагууд мэдээлэл хийн мэдэгдэж байсан юм.
Тэгвэл өнөөдөр зарим мэдээллийн хэрэгслээр “МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр өргөдлөө өгчээ” гэх мэдээлэл гарсан бөгөөд энэ талаар өөрөөс нь тодруулахад ямар ч тийм зүйл болоогүй гэж албан ёсоор мэдэгдсэн бөгөөд тэрбээр ажлаа хэвийн хийж байгаа юм байна.
URL: