Ж.Байден сонгуульд ялвал АНУ хямралд орно гэв

712-16030845855f8d252b8303bВАШИНГТОН. /nypost/. Ардчилсан намыг төлөөлж буй өрсөлдөгч Жозеф Байден сонгуульд ялбал улс орон гүн хямралд орно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үзэж байна. “Та бүхэн Байденд саналаа өгвөл тэрбээр ажлын байруудаа Хятадад өгч, та бүхний ирээдүйг вируст өгнө.

Байден эрдэмтэн, мэргэжилтнүүдийн үгийг сонсож байна гэж хэлэх байх. Гэсэн ч би зөвхөн эрдэмтдийн үгээр явсан бол улс орон өдийд нэлээд том хямралд орох байсан юм” гэж тэрбээр Невада муж улс дахь дэмжигчдийнхээ өмнө үг хэлэх үеэрээ мэдэгджээ.
“Энэ санал хураалт нь Д.Трампын явуулах улс орны томоохон сэргээн босголт болон Ж.Байдены улс орныг хямралд оруулах хоёрын сонголт юм. Та бүхэн Их хямралыг сонговол татвар өснө. Энэ бол бат бөх хил тогтоох болон хилгүй байх, цагдаа нарыг дэмжих болон санхүүжилтийг нь зогсоох хоорондын сонголт юм” хэмээн ерөнхийлөгч ярив. Түүнчлэн Д.Трамп Ж.Байденыг дэлхийн хамгийн уйтгартай хүн гэж тодорхойлжээ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL: