Ш.Батхүү, Г.Алтан нарын шүүх хурал 9 дэх өдрөө үргэлжилж байна
“Жаст”-ын Ш.Батхүү, “Алтжин” группийн захирал Г.Алтан нарт холбогдох шүүх хурал өнөөдөр буюу есдэх өдрөө үргэлжилж байна.
Нийслэлийн прокурорын газраас “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүүг залилах, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах, хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах, нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах, мөнгө угаах гэмт хэрэгт,
мөн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал асан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн дарга асан Г.Амарбат нарыг хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэгт,
Тодруулбал, тэднийг хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан гаднын “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган шүүж байгаа билээ.
URL: