СЕХ: 15:00 цагийн байдлаар сонгуулийн ирц 35.1 хувьтай байна
СЕХ-ноос орон нутгийн сонгуулийн санал хураалт 15:00 цагийн байдлаар хэдэн хувьтай байгаа талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийлээ. Хурлын эхэнд СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн ирц хэдэн хувьтай байгаа талаарх мэдээллийг өглөө.
Аймгуудын сонгуулийн ирц 15:00 цагийн байдлаар
Архангай 40.2 хувь
Баян-Өлгий 24 хувь
Баянхонгор 42 хувь
Булган 37.2 хувь
Говь-Алтай 43.9 хувь
Говьсүмбэр 31.9 хувь
Дорнод 34.6 хувь
Дорноговь 35.2 хувь
Дундговь 35.5 хувь
Завхан 42.2 хувь
Өвөрхангай 36.2 хувь
Өмнөговь 37.8 хувь
Сүхбаатар 47.7 хувь
Сэлэнгэ 29.1 хувь
Төв 35.8 хувь
Увс 43.1 хувь
Ховд 40.1 хувь
Хөвсгөл 28.5 хувь
Хэнтий 39.3 хувь
Дархан-Уул 22 хувь
Орхон 29 хувьтай байгаа. Аймгийн дүнгээр 35.2 хувьтай байна.
Нийслэлийн сонгуулийн ирц 15:00 цагийн байдлаар
Багахангай дүүрэг 44.2 хувь
Багануур дүүрэг 29.7 хувь
Баянгол дүүрэг 28.5 хувь
Баянзүрх дүүрэг 28 хувь
Налайх дүүрэг 28.6 хувь
Сонгинохайрхан дүүрэг 25 хувь
Сүхбаатар дүүрэг 29.4 хувь
Хан-Уул дүүрэг 27 хувь
Чингэлтэй дүүрэг 23.2 хувьтай байгаа. Нийслэлийн хэмжээнд 27 хувьтай байна. Харин улсын хэмжээнд 35.1 хувийн ирцтэй байна. 2016 оны орон нутгийн сонгуулиар 17:00 цагийн байдлаар мэдээ авч байж. Тэгэхэд аймгийн дүнгээр 49.1, нийслэлийн дүнгээр 30.9, улсын дүнгээр 40.1 хувийн ирцтэй байжээ. Түүнээс гадна, одоогоор ямар нэгэн асуудал гараагүй гэдгийг ч хэлсэн юм.
URL: