Монголбанкны асуудлаар УИХ-ын дарга нарт хандлаа
Төрийн байгууллагуудын Шилэн дансанд хяналт тавьж олон нийтийн сүлжээгээр тайлагнаж буй Шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэл Монголбанкны асуудлыг дахин хөндлөө. Тэрбээр өмнө нь Монголбанкны удирдлагын хяналтгүй үрэлгэн зарлагыг харуулсан. /Өмнөх мэдээг ЭНД ДАРж үзнэ үү/
Тэгвэл энэ удаад УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, С.Одонтуяа, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар нарт ханджээ. Тодруулбал, УИХ-ын 43-р тогтоолд Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай заасан бөгөөд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудлыг авч хэлэлцэхийг уламжилсан байна.
Шилэн данс нь “но”-той байгууллагын удирдлагуудад Шилэн Цогоо иргэний хувиар хугацаатай шаардлага өгч, хэрэв дурьдсан хугацаанд шаардлагыг биелүүлэхгүй бол дараагийн арга хэмжээнд шилжинэ гэдгээ сануулж байгаа билээ.
URL: