Ж.Сүххуяг бурхны орондоо заларчээ

905c1d64bf543395f3fd30b86ff3b56fМонгол Улсын Гавъяат жүжигчин Жамсрангийн Сүххуяг дэлгэцийн олон бүтээлд өөрийн гэсэн өвөрмөц дүр төрхийг монголчууд бидэндээ үлдээн тэнгэрийн орондоо морилжээ.

Ж.Сүххуяг 1982 онд УБДС-ийн кино драмын ангийг Д.Маамхүү, Б.Мөнхдорж багш нарын удирдлага дор жүжигчин мэргэжлийг эзэмшиж төгсжээ. Түүний кинонд тоглосон дүрүүдээс нь дурьдвал:

1977 он “Давааны цаана даваа” Жаргал
1979 он “Үүрийн цолмон” Баяраа
1981 он “Цэрэг эрсийн жирийн өдрүүд” Амараа
1981 он “Хатанбаатар” Сундуйсүрэн
1984 он “Тань руу нүүж явна” Очир
1984 он “Намрын халуун өдрүүд” Нацагдорж
1985 он “Ацаг шүдний зөрүү” Ананд-Очир
1986 он “Намар нахиалсан мод” Самдан багш
1987 он “Үлгэр дууссан хойно”
1988 он “Мандухай цэцэн хатан” Батмөнх даян хаан
1990 он “Хүн чулууны нулимс” Элдэв
1992 он “Мөнх тэнгэрийн хүчин дор” Чилүгэн
1992 он “Хүйн холбоо” Товуу
1993 он “Хүсэл хясал” Нанзад
1993 он “Аминд хүрсэн олз”
1993 он “Учиртай гурван толгой” Балган
1994 он “Хүний юм”
1995 он “Цагаан дуганы гэгээ” Дилав хутагт Жамсранжав
1996 он “Араанд нь алт ард нь хутга” Галдан
1999 он “Би чамд гомдоогүй” Болд … зэрэг кинонуудад тогложээ.

Талийгаачийн гэр бүл болон төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье


URL: