Баянголыг “ав” гэх үүрэг даалгаврыг нам нь Ж.Ганбаатарт өгсөн үү

shiidiiiiiiiiiiiiiiiiiЭнэ удаагийн нийслэл болон дүүргийн сонгуулийн хамгийн анхаарал татах гол өрсөлдөөн Баянгол дүүрэгт өрнөхөөр байна. Тодруулбал, тус дүүрэгт Ардчилсан нам, Монгол Ардын намын дунд ширүүн өрсөлдөөн болох нь гэх таамгийг улс төрийн хүрээнийхэн ярьж байна.

Учир нь Баянгол дүүрэгт Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ олон жил засаглаж өөрийн багийг байршуулж чадсан. Саяханыг хүртэл Баянгол дүүргийг “С.Эрдэнэ вангийн хошуу” гэж хүртэл хочилж ирсэн билээ. Ерөөс олон жилийн туршид тус дүүрэгт бэхжүүлж, тогтоосон С.Эрдэнийн хүч их, сүлжээ ч өргөн.

Харин 2016 оноос хойш С.Эрдэнийн байгуулсан уг сүлжээг унагаахаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар эрчимтэй ажиллаж буй. Тэрбээр эмнэлэг, боловсрол гэх мэт байгууллагад нь өөрийн хүмүүсийг томилж эхэлсэн. Үүнээс үүдэлтэй зөрчил одоо ч үргэлжилж байна. Ж.Ганбаатарын хувьд Баянголын МАН-ын дарга. Тиймээс тус дүүрэгт нөлөөллөө тогтоох бүхэлд нь “авах” хүсэл их бий. Тийм ч учраас тэрбээр энэ удаагийн нийслэл, дүүргийн сонгуульд ихээхэн ач холбогдол өгч, ана мана үзэлцэж байна.

Ардчилсан нам ямар ч тохиолдолд Баянгол дүүрэгт ялалт байгуулдаг уламжлалтай. УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нийслэлд ганцхан гишүүн ялалт байгуулсан нь Баянгол дүүргээс С.Одонтуяа сонгогдсон. Тэгэхээр үеийн үед тус дүүрэгт Ардчилсан нам ялах магадлалтай. Тийм ч учраас С.Ганбаатарт айдас бий.

Нөгөөтэйгүүр МАН-аас олон жил Ардчилсан нам засагласан Баянголыг авах үүргийг С.Ганбаатарт өгсөн байж магадгүй гэх мэдээлэл байна. Тийм ч учраас С.Ганбаатар идэвх, зүтгэл гарган өөрийн биеэр гадуур явж дүүрэгт нэр дэвшигчдийнхээ танилцуулга, материалыг тарааж байх вэ.

Ямартай ч сонгууль бүрээр гудамжинд гарч сэтгүүл тараадаг тэрбээр энэ удаа тус уламжлалаараа ажиллав. Баянгол дүүргийн ИТХ-д МАН ялах нь түүнд маш ашигтай. Дүүргийн эрх мэдлийг авах боломж түүнд нээгдэж байна гэсэн үг юм.

 

iSee.mn


URL: