Дэлхийд 35 сая хүн коронавирусын халдвар авлаа
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхийд 320 мянган хүн шинээр халдвар авч, найман мянга гаруй хүн энджээ. Ингэснээр дэлхийд 35.1 сая хүн халдвар авч, нэг сая 37977 хүн нас бараад байгаа юм. Үүний 7.5 сая нь АНУ-д, 6.5 сая нь Энэтхэгт, 4.9 сая нь Бразилд, 1.2 сая нь ОХУ-д бүртгэгджээ. Тухайлбал, ОХУ-д өчигдөр 9859 хүн шинээр халдвар авчээ. Мөн Москва хот эрсдэлтэй нөхцөлд ажилладаг хүмүүсээ халдвараас сэргийлэхийн тулд 30 хувийг нь энэ сарын 5-28-нийг хүртэл алсын зайнаас ажиллуулахаар болсноо хотын захирагч Сергей Собянин мэдэгдсэн юм. Эрсдэлтэй бүлэг гэдэгт 65-аас дээш насныхан, эрүүл мэндийн болон батлан хамгаалахын салбарын ажилтнууд орж байгаа юм. Харин манай улс өчигдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторит 653 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.
Эх сурвалж:Moscow Times
URL: