Оюутолгойн ТУЗ сонгох шоу
Оюутолгойн ТУЗ-ын 9 гишүүнээс гурав нь Монголын Төр засгийг буюу 34 хувь төлөөлдөг юм байна. АНУ-д орогнож байгаа Дубайн гэрээний Ерөнхий сайд Ч.Сайханбилэг алдарт 34 хувиа Рио Тинто-д зарж амар сайхандаа жаргах тухай мэдэгдсэн.
С.Баяр ч 34 хувьгүйгээр гэрээ байгуулна гэж тохирсон байсан. Гэвч УИХ-ын зарим эх оронч мангар гишүүдээс болж хар дарсан зүүд 34 хувь орсон юм.
Үүнийг устгавал санаа амармаар байна гэж яриад байгаа нь юу өгүүлнэ вэ? Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах УИХ-ын шийдвэр юу болсон бэ? Засгийн газрын шийдвэрээр сонгон шалгаруулалт нэрээр ТУЗ-ын хоёр гишүүнийг сонгох болж зар гарчээ. Энэ нь дахиад шоу юм аа.
Эх сурвалж: “Хөх толбо” сонин
URL: