Ямар шалгуураар автобусны жолооч болсон нь үл мэдэгдэх хѳѳрүү бацаанууд ѳѳрийнх нь унаанд дайгдаж яваа мэт араншинтай!
Нийслэлийн нийтийн тээвэр
…Дүүрэн хүн чихсэн автобус хар хурдаараа давхиж байгаад гэнэт тоормослоно. Зорчигчид бүгдээрээ ханарч нална. Тэнцвэрээ олох гэж бие биенээсээ зууралдан тэмтрэлцэнэ, бас тѳвѳгшѳѳн нудралцана.
-Хѳѳш, чи аятайхан яваач
-Солиороод бай, урд машин орж ирээд би мѳргѳх юм уу
-Чи ямар мах ачиж яваа юу, хүн тээвэрлэж яваа байж
-За хуцаад бай, пизда минь. Дургүй бол ѳѳр унаагаар явахгүй юу
Ямар шалгуураар жолооч болсон нь үл мэдэгдэх хѳѳрүү мангар бацаанууд зорчигчдод үйлчилж байгаа биш ѳѳрийнх нь унаанд дайгдаж яваа гэх маягийн дээрэлхүү араншинтай. Техникийн хугацаа нь дууссан бололтой хар утаа хаялсан хуучин автобусууд, хѳдлѳх тоолондоо ухас ухасхийн гацна. Дотроо бохир заваан тухгүй хэрнээ “Бид хүчтэй тоормозлоход ѳѳрийн тэнцвэрээ авч чадахгүй бэртвэл жолооч хариуцлага хүлээхгүй” гэх маягийн тэнэгдүү сануулгатай. Аль зогсоолд хэдэн цаг минутад ирэх нь тодорхойгүй хэрнээ зогсоолоос зогсоолын хооронд уралдаастай, зогсоолд бие биенээсээ ѳрсѳн шахаж зогсох нь аваар осол гаргах магадлал дэндүү ѳндѳр.
Нийслэлийн нийтийн тээвэрт үйлчилдэг 1000 орчим автобусанд улсаас жилд 100 тэрбум орчим тѳгрѳгийн нэмэлт санхүүжилт ѳгдѳг гэнэ. Одоо шугаманд явч буй автобуснуудын ихэнх нь хуучирч шаардлага хангахаа больсон бололтой. Мэргэжлийн байгууллагууд нь шударгаар тодруулаад шалгах юм бол хэдэн нѳхѳд энэ бизнесийг “атгаж”, ѳѳрсѳддѳѳ ашиг олж, хууль бусаар зохицуулж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Ямар хүмүүс яаж бэлтгэгдэж жолооч болж байгааг ч тодруулах шаардлагатай.
НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ИНГЭЖ ХѲГЖҮҮЛЭХГҮЙ ЭЭ
Улаанбаатарын түгжрэл хэрээс хэтэрч зогсолт хийхэд ойртож буй энэ үед нийтийн тээврийг хѳгжүүлэх нь түгжрэлийг багасгах боломж хэмээн мэргэжлийн хүмүүс үзэж буй. Ажил гэр хооронд зорихдоо түгжрэлд хамаг цагаа алдаж буй олон хүмүүс, ийм бохир заваан бүдүүлэг үйлчилгээтэй нийтийн тээврийг сонгохоос татгалзаж байна. Хүн бүхэн ѳѳрийн машинаар зорчиж байгаа нь ѳѳртѳѳ ч бас бусдад ч тѳвѳгтэй байдал үүсгэж байна.
1. Нийтийн тээврийн бизнес эрхэлж буй компаниудыг олон нийтэд ил болгож, улсаас авч буй нэмэлт санхүүжилтын зарцуулалтыг шилэн болгох шаардлагатай байна
2. Нийтийн тээвэрт үйлчлэх жолооч нарыг сонгон шалгаруулж, тэдэнд сургалт явуулан олон нийттэй харилцах, тэдэнд зѳв сайн үйлчлэх соёлд сургах хэрэгтэй байна
3. Автобусны паркуудаа шинэчилж, хот доторхи шугамуудаа ойрын эргэлт болгон хуваарилж, автобус тухайн буудалд ирэх явах хугацааг цаг минутаар нь мѳрдүүлэх шаардлагатай байна
4. Гол шугамуудаасаа гадна, захын үйлчилгээг цикль маягийн жижиг тойрог болгон хуваарилж микро автобуснуудыг явуулах мэргэжлийн хүмүүсийн санал таалагдсан
5. Зорчигчидоо хүлээлгэх, олноор нь чихэж тээвэрлэх бус, автобуснуудын эргэлтийг хурдасгаж даац хэмжээ хэтрүүлэхгүй байхад сурах хэрэгтэй юм байна
6. Хэрвээ автобусуудаа цэвэр тохитой болгож, соёлтой ухаалаг үйлчлэх аваас хүн бүхэн үйлчлүүлж цаг мѳнгѳѳ хэмнэхийг хүсч байгаа. 1-р эгнээг “хашиж”, зѳвхѳн нийтийн тээвэр зорчих болгох юм бол цаг хугацааг хэмнэж түгжрэлийг багасгах боломж байна
МАШИН УНАСАН “МАЛ” ШИГ ХҮМҮҮС
Машин унахаараа морь унаж уралдаж байгаа юм шиг “хѳѳрдѳг”, “дайрдаг” сэтгэхүй бидэнд байна. Хэзээ ч бие биенээ хүлээхгүй, машиныхаа хамрыг чиглүүлсэн л бол нүдээ аниад л дайрна. Хэдхэн минут хүлээх тэвчээргүйгээс бѳѳнѳѳрѳѳ чагтан түгжээ үүсгэн гацна, бухимдалдаа байдаг чангаараа дохиогоо чарлуулцгаана. Эгээ л галзуурмаар, галзуучуудын хот гэлтэй. Машины эгнээ хязгаарласан цагаан шугам бол юу ч биш, зүгээр л “зураас” гэдэгтэй иргэд нь ч цагдаа нар нь ч эвлэрсэн. Замбараагүй энэ байдал монголчууд биднийг бие биенээ улам ихээр үзэн ядах, бие биедээ хорсон хагаралдах шалтгаан болж байгааг анзаардаг уу? Энд ямар ч АЗ ЖАРГАЛ алга. Нийгэмшээгүй, хотжоогүй, материаллаг хэрэгцээгээрээ ѳрсѳлддѳг бид ѳѳрсдѳѳ л энэ бүхний буруу.
“UB Cab” үйлчилгээг үүсгэн хѳгжүүлэхийн тулд 7 жил шийдэл хайн зүтгэж буй Н.Отгонбаяртай саяхан уулзаж ярилцав. Шантармаар үе бүхнийг тууштай байж даван гарч, ѳнѳѳгийн Улаанбаатарын түгжрэлийн шийдлийг санал болгож буй түүний саналыг сонсон, түүнд боломж олгон дэмжих хэрэгтэй юм байна гэж бодогдсон. Ийм залуус олон байгаа. Түгжрэлийг багасгахын тулд хотын тѳв хэсгийн авто зогсоолуудаа цэгцлэн ѳндѳр тѳлбѳртэй болгон, сайн хяналт тавихаас ѳѳр шийдэл одоогоор харагдахгүй л байна. “АРГАА БАРСАН ХҮҮХЭД ААВЫНХАА ТОЛГОЙГ МААЖИВ” гэдгийн үлгэр юм даа. Энэ их түгжрэл, энэ их бухимдлыг анзаарахдаа Улаанбаатар хотыг удирдсан нэрээр “Газрын наймаа”-г хѳгжүүлж ѳѳрсдѳѳ баяжин, хот тѳлѳвлѳлтийг үгүй болгосон тэр новшнуудыг үзэн ядах юм. “Хэрэг хуучирдаггүй” гэдэг хэлц бий.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
URL: